Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 29

Валютын ханш

value

онцлох-нийтлэл

В.Путин Н.Алтанхуягтай уулзлаа

trend

img

2014 оны 5 сарын 24

img

1

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Орос улс бол эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Орос улстай харилцах харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд уламжлалт харилцаагаа цаашид улам илүү хөгжүүлэхийг бид ямагт эрхэмлэдэг гэдгийг онцолсон.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урьсаныг Ерөнхий сайд дахин нотолж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах,  шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй DNN.mn

Өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсаны улмаас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэрг...

img

8 цагийн дараа

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг өнөөдөр тоглоно DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна. Тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй б...

img

7 цагийн дараа

Эмч, багш нарын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ DNN.mn

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар ...

img

7 цагийн дараа

Зүүн 4 замаас Нарантуул зах хүртэл замыг шинэчилнэ DNN.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд 31 байршилд шинэ авто зам, замын байгууламжийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн За...

img

6 цагийн дараа

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ DNN.mn

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд