Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ

trend

img

2019 оны 12 сарын 12

img

1

Image result for барилга

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын албан ёсны сайтаа өргөжүүлж цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа болон тус газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас сайтынхаа мэдээллийн санг шинэчилж, иргэдэд цахимаар мэдээлэл авах боломжийг нь хангаж өгөхөөр зорьж байна.

Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс мэдээллийн сангаа сайжруулж, олон нийтийн зүгээс хамгийн их асууж лавладаг 1,946 барилга байгууламжийн мэдээллийг цахим хуудсандаа нэмж байршуулсан. Иргэд www.uda.ub.gov.mn сайт руу орж, 9 бүлгийн 377 төрлийн 512 мянган обьектийн мэдээллийг цахимаар авах боломжтой.

Энэ жил Засгийн газрын 326 дугаар тогтоолоор гудамж, зам талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 3643 иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд байна.

Мөн 502 нэгж талбарын 650 га талбай бүхий шугам сүлжээний зургийг шинэчилсэн. Иргэд манай байгууллагын цахим хуудсанд хандсанаар тухайн барилгатай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой” хэмээн онцолсон юм.

Мөн 2020 оноос эхлэн барилга барих хүсэлтийг цахимаар авах боломж бүрдэж байгаа аж.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамб...

img

8 цагийн дараа

Шатахуун тээвэрлэсэн машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 22-ын товчооны орчимд Дөрөвдүгээр сарын 24-ний 23.00 цагийн үед шатахууны тээ...

img

7 цагийн дараа

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ DNN.mn

2024 оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй...

img

7 цагийн дараа

Зарим сум 8-10 см зузаан цастай байна DNN.mn

Цаг уурын станц, харуулын цасны зузааны өнөөдрийн мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээ...

img

7 цагийн дараа

Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд