Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Ерөнхийлөгч АСЕМ-ын нээлтийн ажиллагаанд үг хэллээ

trend

img

2014 оны 10 сарын 17

img

1

Италийн Милан хотноо өнөөдөр (10-р сарын 16) эхэлсэн Ази-Европын уулзалт (Asia-Euvrope Meeting) буюу АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Юуны өмнө энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Италийн засгийн газарт талархлаа илэрхийлье. Мөн “АСЕМ”-ийн эгнээнд шинээр гишүүнээр элсэж байгаа Хорват болон Казакстаны төрийн тэргүүн нарт баяр хүргэе.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь олон улс, дэлхий дахинд Эбола вирусын тархалт, бүс нутаг дахь мөргөлдөөн тэмцэл, терроризмын аюул өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд болж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр болж байгаа “АСЕМ”-ийн чуулган нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэж, санал бодлоо солилцож нэгдсэн байр суурьт хүрэх бололцоог олгох ёстой. Өнгөрсөн сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Монгол улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх байр сууриа илэрхийлж, үүний төлөө шийдвэртэй алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад уриалсан билээ.

“АСЕМ”-ийн чуулган Ази Европын бүс нутгийн уялдаа хамтын ажиллагаа , чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тогтвортой хөгжлийг улам нэмэгдүүлнэ гэдэгт бид санал нийлж байна. Монгол Улс үүний төлөө тодорхой санаачилга гаргаж байгаа. Тухайлбал өнгөрсөн сард Душанбе хотноо ОХУ,Хятад, Монголын 3 талт дээд хэмжээний уулзалт анх удаа болж, транзит тээврийг хөгжүүлэх, дэд бүтэц хамтын ажиллагаа болон худалдааны саад бэрхшээлийг арилгахаар тохиролцсон юм. Хятад,Монгол, Орос улсын хамтын ажиллагаа ийнхүү хөгжиж байгаа нь Ази Европыг улам ойртуулж холбоход томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Зүүн хойд Ази дахь энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь манай улсын Үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл юм. Улс орнууд харилцан нээлттэй саналаа солилцох нь бидний харилцааны итгэлд түлхэц үзүүлэх болно. Үүнтэй холбогдуулан миний санаачилсан “УБ-ын яриа хэлэлцээр”-ийн хүрээнд Монголд Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын судлаачдын бага хурал, Зүүн хойд Азийн хотуудын захирагч нарын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд Ази Европ илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.” гэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дорнодын хээрийн түймэрт 9900 га талбай шатжээ DNN.mn

Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан байна...

img

3 цагийн дараа

Монгол Улс дэлхийн 51 орноос эм импортлож байна DNN.mn

Манай улс эм ипортлож, үйлдвэрлэдэг орны нэг. Нийт зах зээл дээр хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувийг импортоор оруулж ирдэг. Өн...

img

3 цагийн дараа

Хурдан морины үсэргээ зохион байгуулсан таван хүнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Зүүн бүсийн аймгууд болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар  мэдээлэл өглөө. Хүний эрхийн Үндэ...

img

2 цагийн дараа

Явган хүний замыг чөлөөлж байна DNN.mn

Нийслэл хот 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар та...

img

2 цагийн дараа

Жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөв DNN.mn

Сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлсөн орны иргэд Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөв...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд