Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Өнөөдөр Дэлхийн жүдочдын өдөр

trend

img

2014 оны 10 сарын 28

img

11

Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг 2011 оноос хойш дэлхийн жүдогийн өдөр болгон ёслон тэмдэглэж иржээ. Учир нь энэ өдөр жүдо бөхийг үндэслэгч, 1909-1938 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан Жигоро Каногийн мэндэлсэн өдөр юм. Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Кано өөрийн амьдралаа жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, барилдааны ёс жаяг, өв уламжлал, соёлыг дэлгэрүүлэн, дэлхийн өнцөг булан бүрт хүргэхэд зориулсан хүн юм. Түүний зорилго өдгөө биеллээ олж, барилдааны хэв маяг, хурд, уран мэхээр гайхуулсан барилдаан дэлхийн сая сая үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Жүдо бөх Монголын топ дөрвөн спорт нэгд зүй ёсоор тооцогддог. Олимп, дэлхий, тивийн аварга гээд дэлхийн бүх л том тэмцээнээс бид жүдочдоо медаль хүртэнэ хэмээн итгэл төгс найддаг болжээ. Жүдо бөхчүүд ч ард түмнийхээ итгэлийг алдалгүй, 2008 оны олимпийн наадмаас Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртэж, энэ баярт өдрийг /08.14/ бид Монголын жүдочдын өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Дэлхийн жүдо бөхийн холбооноос гаргасан чансаанд жин бүрт тогтмол дээгүүр жагсч, хэд хэдэн тамирчин дэлхийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор бичигддэг болжээ. Монголын жүдочдоос олимпийн наадмын анхны медалийг 1980 оны Москвагийн олимпод өрсөлдсөн Ц.Дамдин /мөнгө/, Р.Даваадалай /хүрэл/ нар хүртэж байсан юм.

Олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын жүдочид:

Ц.Дамдин: “Москва-1980”. Мөнгөн медаль.
Р.Даваадалай: “Москва-1980”. Хүрэл медаль.
Д.Нармандах: “Атланта-1996”. Хүрэл медаль.
Х.Цагаанбаатар: “Афин-2004”. Хүрэл медаль.
Н.Түвшинбаяр: “Бээжин-2008”. Алтан медаль.
Н.Түвшинбаяр: “Лондон-2012”. Мөнгөн медаль.
С.Ням-Очир: “Лондон-2012”. Хүрэл медаль.

ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын тамирчид:

1. О.Балжинням: 1989 он. Мөнгөн медаль.
2. Д.Баттулга: 1989 он. Хүрэл медаль.
3. Х.Эрдэнэт-Од: 2005 он. Хүрэл медаль.
4. Х.Цагаанбаатар: 2009 он. Алтан медаль.
5. М.Бундмаа: 2010 он. Хүрэл медаль.
6. Х.Цагаанбаатар: 2010 он. Хүрэл медаль.
7. М.Уранцэцэг: 2013 он. Алтан медаль.
8. Д.Амартүвшин: 2013 он. Мөнгөн медаль.
9. Г.Болдбаатар 2014 он. Алтан медаль.

Баг:

Эмэгтэй баг 2007 он. Хүрэл медаль.
Эмэгтэй баг 2014. Мөнгөн медаль

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зарим сум 8-10 см зузаан цастай байна DNN.mn

Цаг уурын станц, харуулын цасны зузааны өнөөдрийн мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээ...

img

8 цагийн дараа

Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэ...

img

7 цагийн дараа

Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ DNN.mn

“Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд эхл...

img

7 цагийн дараа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан ирэх даваа гаригт болно DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өчигдөр /2024.04.24/ хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Багахангай дүүрэгт орон сууцны төс...

img

7 цагийн дараа

Ирэх сарын 25-нд автомашингүй өдөр болно DNN.mn

Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болсон “Улаанбаатар марафо...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд