Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Чехэд амьдардаг монголчуудтай уулзлаа

trend

img

2014 оны 10 сарын 28

img

1

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ тус улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, ТББ-уудын удирдлага, төлөөллийг 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, арга хэмжээнд Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар Чех улсад байгуулагдсан “RichMon”, “Монгол Эмэгтэй”, “Чех улс дахь Монголчуудын холбоо” төрийн бус байгууллагууд болон зарим хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам Улаанбаатар хотноо 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалтаар үүсгэн байгуулагдсан “Хилийн чанадад дахь Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл”-ийн талаар мэдээлж, тус зөвлөлд гишүүнээр элсэж, хамтран ажиллахыг уриалж, эх орныхоо хөгжлийн хандлага, гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Мөн энэхүү уулзалтын үеэр ЭСЯ-наас Монгол, Чех Улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтрах ажиллах тухай хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдэх шатандаа байгаа талаар болон иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх болон давхар иргэншлийн тухайд анхаарч ажиллах талаар мэдээлэл хийв. Монгол Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрхэн хамтарч ажиллах шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хаврын баяр, улсын баяр наадам зэрэг нийтийн баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг олон асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэлд 574 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гарчээ DNN.mn

Улаанбаатар хотыг тойроод газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Газар хөдлөлтийн давтамж, хүч жилээс жилд нэмэгдэж байгааг су...

img

8 цагийн дараа

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна DNN

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч...

img

7 цагийн дараа

ЦХХХЯ: Эмийн жор цахимжиж, иргэд хэрэглэсэн эмийн түүхээ харах нөхцөл бүрдлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл сол...

img

7 цагийн дараа

Сураггүй алга болсон 82 настай эмэгтэй гэртээ эсэн мэнд иржээ DNN.mn

2024 оны гуравдугаар сарын 29-ны 09.00 цагийн үед Баянхонгор аймгийн онцгой байдлын ерөнхий газраас, “82 настай эмэгтэй малдаа...

img

7 цагийн дараа

Цэцийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд