ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.09.04 01:09

“School police” эргүүлүүд дахин үүргээ гүйцэтгэнэ

Ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрөгч хичээлийн жилд хэрэгжиж байсан “School police” хөтөлбөр энэ жил дахин хэрэгжихээр болжээ. НИТХ-аас өнгөрөгч онд баталсан “School police” төсөл, журмын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотой эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлэх, идэвхижүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтран ЕБС-иудын төлөөлөл болгож нийслэлийн II, V сургууль болон “Монген” сургууль дээр зохион байгуулжээ.

Тэд гэмт хэрэг, зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий болгох, эрсдэлийн дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулийн гадна орчинд аюулгүйн бүсийг бий болгох зорилготой “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг 2014-2015 онд “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх батламжийг уг сургуулийн захиралуудад гардуулжээ. Мөн эцэг, эхчүүдийг уриалж “School police” эргүүл хийсэн байна.

рХууль зүйн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр “School police” эргүүлийг гар чийдэн, шүгэл, гарын авлага зэрэг шаардлагатай хэрэгцээний зүйлээр хангахаас гадна тэднийг идэвхижүүлэх, урамшуулах чиглэлээр “Дэвжээ” тэмцээнийг зохион явуулах, сургалт мэдээлэл хийх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Хүүхдүүдээ эрсдэлтэй орчноос хамгаалах үйлсэд нэгдэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

р

Онцлох нийтлэлүүд