ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.01.22 04:01

"Smartbe" нэртэй ухаалаг хүүхдийн тэрэг бүтээжээ

Хүүхдээ салхилуулах тун амархан болжээ. Учир нь АНУ-ын зохион бүтээгчид "Smartbe" нэртэй ухаалаг хүүхдийн тэрэг бүтээсэн байна. АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад жолоочгүй машин бүтээж, нэг хэсэг шуугиан тарьж байсан. Энэ санааг овжиноор ашиглан эцэг, эхчүүдийн нэг том ажлыг хөнгөвчлөх үүднээс ийн өөрөө явдаг тэргийг зохион бүтээжээ. Энэхүү тэрэг нь цахилгаан мотороор ажилладаг бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг маш сайн хангаж өгсөн байна.


Тэргэн доторх чийгшил, температур тохируулагч, зам чиглүүлэх, бартаа зэргийг тодорхойлох камертай аж. Явах зааврыг өгөхөд хяналтын камераараа бартаа, саад тойрог зэргийг тодорхойлон өөрөө залуурдах юм байна. Гэхдээ энэ тэрэг нь зөвхөн шулуун зам дээр явна. Эцэг эхчүүд одоо хүүхдээ салхилуулангаа дагаж, гүйх, дасгал хийх, ядрахгүй байх бүрэн боломжтой болжээ."Smartbe" ухаалаг тэрэг дээд тал нь зургаан цаг явах боломжтой аж.

Онцлох нийтлэлүүд