Цаг үе
2020.11.18 02:11

SPS телевиз Испанийн Ла лигийг Монголд шууд дамжуулна

Европын хөлбөмбөгийн шилдэг лигүүдийн нэг Испанийн Ла Лигийн тоглолтуудыг арваннэгдүгээр сарын 21-ээс эхлэн долоо хоног бүр Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр SPS телевиз шууд дамжуулаар боллоо.

Хөлбөмбөг сонирхогчид Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын лиг, Европа лиг, Английн Премьер лигийн тоглолтуудыг SPS телевизээр хүлээн авч үзэж байсан бол Ла лиг дөрөв дэх Европын том лигийн тэмцээн болж байна.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хамгийн олон буюу зургаа удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигээр ахлуулсан “Барселона”, Аваргуудын Лигийн хамгийн олон цомтой “Реал Мадрид” багуудын үнэнч фанатуудын хувьд энэ бол баяртай мэдээ байх нь гарцаагүй. Долоо хоног бүр SPS NATIONAL сувгаар нэг тоглолт, SPS CLASSIC сувгаар 4 тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ.

Онцлох нийтлэлүүд