Соёл урлаг
2020.11.05 04:11

Гэр бүлийн хос дуучдын хамтарсан “Арга билэг” тоглолт болно


МУСТА, гэр бүлийн хос дуучид болох Д.Амарсайхан, Ж.Солонго, Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын “Арга билэг” хэмээх хамтарсан тоглолт арваннэгдүгээр сарын 11-нд UB PALACE-ийн их танхимд болно.

Олноо танигдаж, дуулсан дуунууд нь ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн энэхүү дуучдын дууг мэдэх хүн олон. Тухайлбал, Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын “Хосоороо”, “Хоёулаа”, “Зүрхний наран”, Д.Амарсайхан, Ж.Солонго нарын “Хос уянга”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай" гэх дуу бий.

Гурван цаг орчим үргэлжлэх тус тоглолт хайр сэтгэлээр холбогдон амьдралаа эхлүүлэхээс эхлээд насны эцэст мөнх бусыг үзэх хүртэлх амьдралыг харуулсан мюзикл хэлбэрээр найруулагдсан онцлогтой байна.

Мөн тус тоглолтод олон уран бүтээлч хамтран ажиллаж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд