ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2019.07.08 12:07

"The Hu" хамтлаг "Ханьгард" одонгоор шагнууллаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим хүнийг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод бүтээлийг туурвиж үнэлж баршгүй гавьяа байгуулсан хоёр эрхэмд одон, медаль гардууллаа. Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Харин THE HU хамтлагийг "Ханьгард" одонгоор шагналаа.


Онцлох нийтлэлүүд