ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2018.06.15 11:06

“Xуур Music Festival 2018” өнөөдөр эхлэнэ

Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ зуны хамгийн том задгай талбайн шоу эхлэх гэж байна. Монголын хамгийн том хөгжмийн наадам “Xуур Music Festival 2018” ийнхүү хоёр дахь жилдээ энэ сарын 15, 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд залуусыг доргиох нь ээ. Энэ жилийн хөгжмийн наадам зохион байгуулалт, хөгжим болон гэрэлтүүлэг, үйлчилгээ өмнөх жилийнхээсээ илүү байх болно гэдгийг зохион байгуулагчид амласан юм.

Наадмын эхний өдөр хип хоп урсгалаар амьсгалах бол хоёр дахь өдөр поп, электро хөгжмөөр ирсэн залуусын зүрхний хэмнэлийг хурдасгана гэсэн шүү.

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Эхний өдөр буюу өнөөдрийн онцлох уран бүтээлчээр удаан хугацаанд тайзнаа гараагүй “Татар” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор хэдийнээ бэлтгэлээ базаагаад байгаа юм. Тэд энэ үдэш “Бороо”, “Ганцаараа”, “Бусдын хайрыг хүндэл” зэрэг 15 жил залуусын аманд аялагдсаар ирсэн хит дуунууд дуулж биднийг цаг хугацаагаар аялуулан "Хуур" хөгжмийн наадмын нэгэн тод өнгө болон хэмнэл нэмнэ. Эхний өдрийн дэмжигч уран бүтээлчээр “Люмино” хамтлаг оролцож байгааг дуулгахад таатай байна. “Люмино” хамтлагийн хувьд энэ жил 20 жилийн ой нь тохиож байгаа болохоор задгай талбайд зад авах нь ээ.

Харин хоёр дахь өдрийн онцлох уран бүтээлчээр өнгөрсөн жилийн “HOT” уран бүтээлч Ука сонгогдоод байгаа. Тэрээр “Don’t Stop” цомгийн хит дуунуудаараа залуусын шөрмөсийг таттал хамтдаа бүжнэ гэсэн шүү.

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Түүнчлэн наадмын эхний өдөр Буриадад хит болж байгаа уран бүтээлчид ирнэ. Хоёр дахь өдрийн хувьд Тайвань, Японоос авьяаслаг DJ нар ирж, дэлгэц хөгжим гэрэлтэй хамт тоглодог VJ найруулагч Австралиас оролцож байна.

Ирсэн зочдод зориулан олон үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд халуун хоол, хөнгөн зууш, ундаа, усанд санаа зовох хэрэггүйг зохион байгуулагчид дуулгасан. Тиймээс наадмын тасалбараа урьдчилан авч амжаагүй бол өнөөдөр, маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнгээс худалдан авч болно.

Энэ жил Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч "Гэр" контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технологийн хүчийг ашигласан мэргэжлийн тайз засч, шинэлэг дуу хөгжмийг залуусдаа хүргэх гэж байна. Мөн Юнител групп, MSM, Номин холдинг, АПУ компани, Shoogy Boom, Нью Ложистик, Өргөө Лазер Синема, Чингис Хаан зочид буудал, Брэнд Лаб, Tse, Монгол контент ХХК байгууллагууд наадмын зохион байгуулалтад оролцож байгаа.

Өнөөдөр тэд залуусын доргионо...

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзооройӨнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Онцлох нийтлэлүүд