Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.11.30 04:11

АШУҮИС-ийн хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ. Энэхүү магадлан итгэмжлэлийг БНГУ-ын ASIAN олон улсын итгэмжлэлийн байгууллага олгожээ. Хүний их эмч бэлтгэх хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээр тус сургуулийн суралцагч оюутнууд, төгсөгчид, эмч нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадны улс орнуудад ажиллах боломж нээгдэж байгаа юм байна. Өмнө нь зарим оронд тус суруулийн төгсөгчдийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол одоо тийм асуудалгүй болсон аж. Төгсөөд шууд хаана ч хамаагүй ажиллах эрхтэй боллоо гэж ойлгодог. Гэтэл дэлхийн аль ч улс оронд лицензийн шалгалт өгч байж эмчээр ажиллах эрхээ олж авдаг гэдгийг тус сургуулийн удирдлагууд үйл ажиллагааны үеэр онцолж байлаа.

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд