Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.19 05:10

БНХАУ-с хоёроос доош хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл хүсчээ

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр сонгууль өгөх үеэрээ хэвлэл мэдээллийнхэнд Хятад улсаас авах болсон зээлийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр саяхан БНХАУ-д айлчлаад ирсэн. 60 хоногийн дараа манай улс 580 сая ам.долларын зээлийг эргэн төлөх ёстой. Энэхүү их мөнгийг төлөхийн тулд зайлшгүй зээл авах ёстой болж байна. Хоёр жилийн өмнө буюу 2014 онд Хятад улс манай Засгийн газарт нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор амласан. Тиймээс УИХ-ын дарга энэ удаагийн айлчлалаараа 2-оос доош хувийн хүүтэй, 20-оос дээж жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ тавиад иржээ. Хятадын талаас энэ талаар судалж, тодорхой хариу өгөхөө мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр “Засгийн газар ямар хэмжээгээр, ямар зориулалтаар зээл авахаа УИХ-д танилцуулж шийднэ. Ямар нэг улс төрийн зорилгоор нэгнийгээ хардаж өмнөхөө мартчихаад, улс орныг өр зээлэнд орууллаа гэж байдлаар гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл хийх нь зохимжгүй”хэмээн нэмж хэллээ.

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд