Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.17 10:10

Валютын сан ба бид

2000 оны сонгуулиар МАХН (МАН) парламентын суудлыг бараг дангаараа авлаа. Тэр үед Монгол нь ердөө ганц тэрбум долларын эдийн засагтай байсан юм. Гадаад худалдааны 95 хувь нь ЗХУ-тай хийх харилцаанд ноогддог, хөрөнгө оруулалтынхаа 70 гаруй хувийг ЗХУ-аас зээлээр авч амьдардаг улс систем задрангуут бөгсөөрөө газардлаа. 1991 онд Монголыг Олон улсын валютын санд элсүүлж 10 жилийн турш олон улсын энэ байгууллага дэмжиж тэтгэсээр шинэ зуунтай золгуулжээ.

Тэр үед шинээр бүрэлдсэн Засгийн газар ОУВС-тай хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, зээл тусламжийн талаар тохирохоор Улаанбаатарт уулзав. Мэдээж ОУВС өөрийн баримталдаг бодлого, зарчим, дүрмийн дагуу зээл тусламж олгохдоо тодорхой нөхцөлүүд тавив. Үүнд дургүйцсэн шинэ засаг чихээ бөглөн “сонсохгүй, сонсохгүй” хэмээн ярдаглав. Ингээд ерөөсөө ОУВС-тай ажиллахгүй, харин Дэлхийн банктай уулзаж тэднийг панаалдъя гэцгээн Монголын сан хөмрөгийг мэдэх болсон Улаан, Очирхүү нарын тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон зорилоо. ОУВС “дарга” нь, харин Дэлхийн банк “касс” нь юм байна гэдгийг тэнд очсон хойноо мэдэж аваад гайхсан гэж жигтэйхэн. Даргатай нь хэрэлдчихээд касснаас нь мөнгө нэхээд хэвтчихсэн хэрэг.

1944 он буюу дайнд холбоотнууд ялах нь тодорхой болсон үед АНУ-ын Брэттэн Вүүдэд анхлан байгуулагдсан Олон улсын валютын сан өдгөө 189 гишүүнтэй. Куба, Ватикан, Хойд Солонгос зэрэг хэдхэн тусгаар орон гишүүнчлэлгүй. Улс хоорондын төлбөрийн тэнцэл алдагдсанаар хямрал улмаар дайн үүсдэг гашуун туршлагаас үндэслэн энэ талаар дэлхийг хамарсан төвлөрсөн мэнэжмэнт хийж байхаар энэ байгууллагыг үүсгэжээ. Алив улс орны төлбөрийн тэнцэл хомсдоход ОУВС богино ба дунд хугацааны зээллэг олгодог, үүний тулд тухайн улсад дагаж мөрдөх тодорхой нөхцөл, шаардлага тавьж зөвлөмж өгдөг.

Энэ байгууллага бол гол нь нэрт эдийн засагч Кэйнсийн бүтээл. Буй болгоход нь ЗХУ маш идэвхитэй оролцсон авч 1949 онд коммунист орнуудаа дагуулан ОУВС-гаас гарч Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэдгийг сөргүүлэн байгуулжээ. Үүнд нь Монгол Улс 1962 онд нэгдсэн. ЭЗХТЗ 1990 онд татан буугдаж гишүүд нь ОУВС-д элсэхээр уралдахад Монгол хамгийн эхний эгнээнд шалгарсан.

Дэлхийн банкийг мөн л Кэйнсийн санаачилга, оролцоотойгоор Брэттэн Вүүдэд 1944 онд байгуулсан. Дайнд сүйрсэн дэлхийн эдийн засгийг аврах зорилготойгоор. 1960-аад оноос хөгжиж буй орнуудад илүү анхаарч тийш нь зээллэг ихээр олгох болсон. Банкны нийт хувьцааны бараг 20 хувийг АНУ эзэмшдэг учир Америкийн бодлого илүү давамгай. 1966 онд Азийн хөгжлийн банк байгуулагджээ. Ази Номхон далайн бүс нутагт мөн төстэй үйл ажиллагаа явуулдаг. Ази болон АлсДорнод дахь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн хөгжлийн хөнгөлөлттэй зээл олгоно. Хувьцааны ихэнхийг Япон улс эзэмшдэг учир тэдний бодлого давамгайлаххандлагатай. Аль аль банк ОУВС-тай хавсран бодлогоо нэгтгэж үйл ажиллагаа явуулна. Монгол Улс 1991 онд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд бараг зэрэг элссэн. ОУВС-ийн бодлогоор Африк тивийг Европ, нийт Америк тивийг АНУ, Ази тивийг Япон ерөнхийд нь хариуцах хандлагатай. Иймээс коммунизмын дараахь Монголыг япончууд“халамжлан” тэрбум гаруй долларын хөнгөлөлттэй зээллэг, буцалтгүй тусламжаар авч явсан билээ. Бараг л ЗХУ-ыг орлох болсон. Ерөнхий бодлогыг ОУВС чиглүүлж байлаа. Үүний үр дүнд нийт үйлдвэрлэлийнхээ 70 гаруй хувийг ЗХУ-аар угжуулж байсан Монгол Улс 2000 он гэхэд 40 орчим хувийг гадны эдгээр байгууллагуудын зээл тусламжаар хангадаг боллоо. Монгол нь нэг хүнд ноогдох ДНБ ердөө 500 хүрэхгүй доллартай, халамж тэтгэлгээр авч явахаас өөр аргагүй ядуу тарчиг орон байсан. Иймээс “хандивлагчдын зөвлөлгөөн” -ийг Япон болон ОУВС-гаас санаачлан зохион байгуулж, олон орноос зээл болон тусламж хандив босгож байв. Франц гэхэд л тэдний гадаадад өгсөн тусламжийг хүн амд нь харьцуулахад Монголд хамгийн их хандив өгчээ.

ОУВС ч тэр, дээрх хөгжлийн банкууд ч ялгаагүй зээллэг өгөхдөө хатуу шаардлага тавьдаг. Төсвөө багасга, хүнд суртлаа нимгэл, арилжааны зээл гаднаас авч болохгүй, санхүүгийн сахилга мөрд, дэмий юманд мөнгөө битгий үр, зээлээр авч буй мөнгөө юунд зарцуулахаа хамтарч ярилцаад шийднэ гэх мэт. Чухам ийм сахилга баттай явсны хүчинд л Монгол Улс 1990-2000 оны хооронд сүйрсэн эдийн засгаа хөл дээр нь арай гэж өндийлгөсөн бөлгөө.

2003 он гэхэд дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ өсч, үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх болов. Хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ ч мянга хол давсан доллар боллоо. Олсон мөнгөө дураараа зарцуулах хорхой хөдөлж эхэлмэц ОУВС-ийн үгийг тоохоо болив. Хөөж туух ч болов. “Чамтай чамгүй үүр цайна” гэх маягтай. 2004 оны сонгуулиар намууд ард түмнээ амлалтаар булж эхэллээ. Жаргаж байсан гэх социализмын халамжаас хавьгүй давж гарлаа.

Ингэсээр 10 жилийн дотор Монголын эдийн засаг 10 дахин өсч, дэлхийн дундаж орны зэрэгт хүрлээ. Мэдээж нэн ядуу орны тооноос хасагдсан учир олон улсын санхүүгийн байгууллагаас халамж хандив гээч юм үгүй болсон, тэгээд ч монголчууд тэднийг өнгийж харахаа болив. Харин ч дорд үзэн муулах маягтай. 2008 онд дэлхийг хамарсан хямрал нүүрлэлээ. Монголын далай шиг их баялаг нүдэн дээр ширгэж эхлэв. Ингээд ОУВС-д дахин хандлаа. Тэд 18 сарын хугацаатай “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь тун амжилттай болсон. Тэгээд ч Азийг нүүрсээр хангадаг Австралийн их орд усанд авахуулснаар нүүрсний үнэ гозойх нь тэр. Ингээд монголчууд ОУВС ч, хямралыг ч, “Стэнд бай”-г ч таг мартлаа. Баярхал, асгаж цутгалт хэрээс хэтэрчээ. Энэ орон бүхий л түүхэндээ ийм баян чинээлэг байж үзээгүй. Олдсоноо дор нь идэж уугаад бардаг нүүдэлчин уламжлалтай билээ.

Австралийн орд хатлаа, ерөөс дэлхий даяар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хавтгайдаа уналаа. Азийн тав дахь бар болж байна хэмээн “Экономист” сэтгүүл тодорхойлж байсан Монгол “гялалзтал” хямрах нь тэр. Нүүрсний үнэ хуучин хэвдээ орлоо, Эрдэнэтийн зэсийн үнэ өртгөөсөө доогуур болчихлоо. 12 тэрбум долларын эдийн засаг ангалын ирмэгт тулав. Ард түмэнтэйгээ хамтарч байгаад засаг төр, улс төрийн намууд нь ийм байдалд хүргэсэн авч бурууг биендээ чихэх их аянд нийтээр мордох нь тэр. ОУВС, “Стэнд бай” гэсэн мартагдсан үгс дахин амилж эхлэв. Голлох эдийн засагчид “Стэнд бай” хөтөлбөрийг бараг нэгэн зэрэг санал болгов. Засгийн газар ч үүнийг дэмжин төлөөлөгчдөө Вашингтон руу үдэх нь тэр. Гэтэл Дамбаочир гэх нэгэн зальжин эрхэм гишүүн “Нөхцөл шаардлага өндөртэй ОУВС-тай заавал зохицох шаардлагагүй” тухай томоохон ярилцлага үйлдэн олны сонорт хүргэв. Нэг юм л үнэрлэж дээ. Иймэрхүү зальхай хүмүүст юм үнэрлүүлээд юунд ч ашиглаж болдог. Учир юу вэ?

Өнөөдөр манай дэлхийн байдал туйлын түгшүүртэй, дайны өмнөх үеийн нөхцөлийг санагдуулам. Орос улс Өрнөдтэй яавал ч яадгаа үзэхэд бэлэн мэт. Өмнөд Хятадын тэнгист хяналтаа тогтоох гэсэн Бээжингийн улангаслал ойр орчмын улсуудынх нь уурыг хүргэж, ялангуяа Японыг их айлгах болов. Америкчууд Өмнөд Солонгост сансрын бамбай байрлуулахаар болсон нь Америк-Хятадын том зөрчлийг сэдрээлээ. Өнгөрсөн үедээ ч, магадгүй ирээдүйд ч дайсагналцах тавилантай Орос, Хятад хоёр түр зууртаа “мөнх нөхөрлөв”.

Монгол нь ХХ зууны турш Оросын болон Зөвлөлтийн хараат улс байсан. Үүнийг Латтимор “дагуул улс” гэж нэрлэсэн нь нэршил болон тогтсон. Одоо ч Монгол нь стратегийн хувьд Оросоос хамааралтай. Төмөр зам, Эрдэнэт, ашигт малтмал, шатахуун, эрчим хүч гээд стратегийн болгон хойд хөршийн хяналтад байдаг. Чухам ийм нөхцөлтэй учраас ХХ зуунд Зөвлөлтийн цэрэг арми гурван удаа Монголд орж ирэн байрлажээ. Ийм хамаарал үгүй бол тэд орж ирж чадахгүй байсан. Энэ хоёр аваргын дунд өргөс аятай шаасан Монгол Улсыг жийргэвч бүс болгохын тулд л 1946 онд хоёр хөрш тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрчээ.

Монгол бол шинэ үед хоёр хүчирхэг хөршийн тэнцвэрийн баланс дээр тусгаар тогтнолоо барьж тогтсон улс. Үүнийхээ шанд ХХ зууны турш тэжээгдэгч орон байлаа. 1990 онд коммунист систем задарснаар тэжээгчээ алдсан, харин ах дүүгийн харамгүй тусламжийн өр нь ганц тэрбум ч хүрэхгүй эдийн засагтай Монголд 17 тэрбум болсон нь тодорч, өгсөн авсны тооцоонд туллаа. Сүүлийн 25 жилд дэлхий ертөнцийн тусламж, байгалийн баялгийнхаа хүчээр Монгол орон өөрийн хөл дээрээ зогсож чадсан юм. Юутай ч гуйлгачин биш болсон.

Өнгөрсөн зуны АСЭМ-ын уулзалтын үеэр ирсэн Японы Ерөнхий сайд манайханд олон улсын нийтлэг хөгжлийн зарчмаа баримтлаад ОУВС-тай хамтран хямралаасгарах нь зөв тухай зөвлөжээ. Харин Хятадын Ерөнхий сайд хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ, элдэв хүнд нөхцөлтэй байгууллагуудтай хамтрахад шаардлага нь хэцүү байдаг тухай ярьсан бололтой. Өдгөө “Стэнд бай” хөтөлбөрөөр 1-1.5 тэрбум долларын зээл яригдаж байна. Гэхдээ тэд тавьдаг шаардлага, санхүүгийн сахилга батаа

Өнгөрсөн зуны АСЭМ-ын уулзалтын үеэр ирсэн Японы Ерөнхий сайд манайханд олон улсын нийтлэг хөгжлийн зарчмаа баримтлаад ОУВС-тай хамтран хямралаас гарах нь зөв тухай зөвлөжээ. Харин Хятадын Ерөнхий сайд хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ, элдэв хүнд нөхцөлтэй байгууллагуудтай хамтрахад шаардлага нь хэцүү байдаг тухай ярьсан бололтой. нэхнэ. Харин Хятадын зүгээс нөхцөл тавихгүй 3-4 тэрбум долларын зээлийн тухай сураг ажиг сонсогдох боллоо. Ах дүүгийн тусламж юм уу даа. Ингэхээр мөнөөх Дамба-очирын яриад буйн цаана Вашингтон явсан хэд ОУВС-

тай тохирч чадахгүй ирэх ба асуудал нөгөө чиглэлээр явахаар нэгэнт шийдсэн бололтой.

“Чингис бонд” гэх мэтчилэнгээр өөрөө дураараа зарцуулах мөнгө олохоороо бид асгаж цутган тансаглаад дор нь жорлон руу асгачихдаг. Харин ОУВС-тай хамтрахаараа эдийн засаг мөнөөх шаардлага нөхцөлд уягдаад сахилга баттай болоод ирдэг. Ийм туршлага бидэнд бий. Өнгөрсөн туршлагаасаа харахад монголчуудад мөнгө гэхээсээ сахилга бат илүү шаардлагатай нь нэгэнт нотлогдсон. 2000 онд ганц тэрбумын эдийн засагтай байсан Монгол өлсөж үхээгүй. Харин одоо Монгол 12 тэрбумын эдийн засагтай. Мөнгө дутсандаа биш санхүү эдийн засгийн замбараагүй үрэлгэн байдлаасаа болоод Монгол өнөөдөр хямраад байгаа хэрэг.

Дэлхийн шатрын аварга Каспаров 1989 онд “Плэйбой” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ЗХУ өнөөгийн хямралыг давахын тулд Зүүн Германыг Баруун Германд, Монголыг Хятадад худалдах хэрэгтэй” гэж нааж билээ. Зүүн Германыг хэтэрхий хямдхан зарчихсан гомдол нь Путинээр дамжин дэлхийг донсолгож байна. Латтиморын нэрлэсэн “дагуул улс” овгоо солих гээд байна уу? Ах дүүгийн тусламжид дулдуйдсан буурай Монгол Улс ахынхаа өгөөмөр сэтгэлийг дуу хууртаа мөнхлөн мөн ч их талархсан даа. Одоо тэрхүү талархлын эзэн байхгүй болчихсон. Гэвч дуу нь үлдсэн. Хаягийг нь солиод л болоо.

Гэгээн …………. ОРНЫ

Найртай сайхан ТУСЫГ

Нэгэн хүүтэй ЭХИЙН

Найртай сайхан СЭТГЭЛИЙГ

Аа - аа - аа - аа

Аа ха ах ах аа аа...

2016.10.10

Онцлох нийтлэлүүд