Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Улс төр
2016.11.30 09:11

Дөрвөн Байнгын хороо өнөөдөр хуралдана

Байнгын хороо зурган илэрцүүдУИХ-ын дөрвөн Байнгын хороо өнөөдөр хуралдах товтой. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өглөө 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж Байнгын хорооны 2015 оны 05, 07 тоот тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсох бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан мөн өглөө 09.00 цагаас “В” танхимд эхэлж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсоно.

Харин үдээс хойш 14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан мөн үдээс хойш 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.

Онцлох нийтлэлүүд