Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Улс төр
2016.10.19 01:10

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өглөө

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1834 дүгээр хэсгийн хороонд орон нутгийн ИТХ-ын сонгуульд санал өглөө.

Тэрбээр, “Иргэний үүргээ биелүүлж, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Иргэдийг бас улс орныхоо цаашдын ирээдүй, хөгжлийн төлөө сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй” гэлээ.

Тус хэсгийн хороонд 2520 сонгогч санал өгөхөөс 12.00 цагийн байдлаар 210 иргэн сонгуульд оролцсон байна. Өчигдөр буюу энэ сарын 18-нд зөөврийн хайрцгаар 2 иргэний саналыг авчээ. Сонгуулийн ирцийг 40-өөс дээш насныхан бүрдүүлж байгаа бөгөөд одоогоор санал авах үйл явцтай холбоотой зөрчил гараагүй гэдгийг тус хорооны ахлагч Ц.Энхтайван хэллээ.

Онцлох нийтлэлүүд