Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Улс төр
2016.10.19 12:10

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар Орос 3-р сургууль дээр байрлах дугаар хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа тэрбээр хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ удаагийн сонгууль иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна. Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.





Онцлох нийтлэлүүд