Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.19 01:10

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 12.9 хувьтай байна

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, нарийн бичгийн дарга Т.Батдорж нар 12.00 цагийн байдлаар дүүргүүдийн сонгуулийн ирцийн мэдээллийг өглөө.

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал ажиллагааны хүрээнд нийслэлд нийт 398 санал авах байр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй мянган иргэн санал өгөх бөгөөд 6 нам, 37 бие даагч нийт 682 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Өчигдөр зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулахад нийслэлийн хэмжээнд нийт 3948 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс 3713 сонгогч саналаа өгчээ.

12.00 цагийн байдлаар ирц:

Дүүрэг

Санал өгсөн сонгогчийн тоо

12.00 цаг Ирц/хувиар/

Багануур

3088

16.5

Багахангай

659

23.3

Баянгол

18476

14.3

Баянзүрх

22678

11

Налайх

4522

19.4

Сонгинохайрхан

22171

11.7

Сүхбаатар

12956

14.8

Хан-Уул

13412

13.5

Чингэлтэй

12442

12.1

Нийслэл

110404

12.9

УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр 12.00 цагийн байдлаар ирц 23 хувьд хүрсэн байсан бол өнөөдөр 12.9 хувь байгаа нь 7-8 хувиар бага байгаа юм. Тиймээс ирц нэмэгдүүлэх, сонгогчдын идэвхийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байв.

Санал авах байруудад одоогоор ямар нэг зөрчил, хууль тогтоомж зөрчсөн тохиолдол гараагүй байна. Тойргуудын хувьд 2-9 мандаттай буюу сонгогчид 2-9 нэр дэвшигч дугуйлах шаардлага үүсч байгаа ч ажилчид тайлбар, танилцуулгыг сайн хийж байгаа учир маргаан үүсэхгүй байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга хэлж байв. Тухайлбал Налайх дүүрэг нийт 17 мандаттай боловч хоёр хэсгийн хороонд хуваагдан санал өгч байгаа учир нэгд нь 8-9 мандат таарч байгаа аж.

Ирцийн талаарх дараагийн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос 17.30 цагт нэгтгэн мэдээллэнэ.

Онцлох нийтлэлүүд