Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Гадаад
2016.10.19 05:10

Нобелийн 70 шагналтан Хиллари Клинтонг дэмжихээ илэрхийлжээ

Нобелийн шагналтан 70 эрхэм АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг дэмжихээ илэрхийлсэн захидлаа Америкийн томоохон сонин хэвлэлүүдэд нийтлүүлжээ. Тэд Америкчуудын эрх чөлөө, үндсэн хуулийг хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангаж, илүү сайхан ирээдүйн төлөө манай улсын бүх иргэд хамтран ажиллахын тулд Хиллари Клинтоныг сонгох нь чухал гэдгийг энэ захидалдаа тэмдэглэсэн байна.

Тэд мөн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг шийдэмгий дэмжигч, цагаачлалын болон боловсролын салбарт өөрчлөлт хийж шинжлэх ухааны боловсон хүчнийг бэхжүүлэгч хүн АНУ-ын төрийн тэргүүн болох ёстой гэж үзэж байгаагаа бичжээ. Тэдний дунд энэ жилийн Нобелын эдийн засгийн шагналт Оливер Харт, Физикч Фрейзер Стоддарт нар багтаж байна. Одоогоор Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны рейтинг өрсөлдөгч Дональд Трампынхаас илүү хэвээрээ байгаа юм. "Вашингтон пост" сонин, "Сурвэй Монки" компаниас хамтран зохион байгуулсан сүүлийн санал асуулгын дүнгээр Хиллари Клинтон Америкийн нийт 50 мужийн 15 д нь тэргүүлж явна.

Гэхдээ эдгээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц мужууд юм. Санал асуулгын дүнгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп Невада, Айова мужуудад илт давуу, харин Аризона, Охайо, Техас, Флорида мужуудад багахан хувийн саналаар илүү байгаа юм байна. Урьдчилсан байдлаар Хиллари Клинтон ялалт байгуулахад хангалттай сонгогчдын 270 төлөөллөөс ч илүү буюу 304 төлөөллийн санал авч чадна гэсэн таамаглал байна.

Онцлох нийтлэлүүд