Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Гадаад
2016.11.30 05:11

НҮБ-ын дарга Бан Ги Мүн албан тушаалаа өгсний дараа нутаг буцна

НҮБ-ын дарга, Өмнөд Солонгос улсын иргэн Бан Ги Мүн-ийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 1-р сарын 1-нд дуусах ажээ.

Тэрээр албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа буюу нэгдүгээр сарын дундуур эх орондоо бүрмөсөн очихоор болсон байна.

Өмнөд Солонгос улсын сонин хэвлэлүүдэд нэг жилийн өмнөөс эхлэн түүний тухай "НҮБ-ын дарга Бан Ги Мүн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй" гэсэн мэдээллүүд хэвлэгдэж байсан юм.

Тэрээр энэ тухай үгүйсгэсэн мэдээлэл өгч байгаагүй бөгөөд өчигдөр Солонгос улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би Өмнөд Солонгос улсын иргэний үүргээ гүйцэтгэж, эх орон, нийгэмд хэрэгтэй байх ажил хийх болно" гэж хэлсэн байна.

Онцлох нийтлэлүүд