Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Онцлох нийтлэл
2016.11.30 06:11

Оюутны төлбөрийн зээлийг ирэх даваа гаригаас эхэлж олгоно

oyutanОюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкнуудаар ирэх даваа гарагаас олгож эхлэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан юм. Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд БСШУСЯ, арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сургалтын төлбөрийн зээлийг Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Хасбанк, Улаанбаатар хотын банкаар дамжуулан олгох юм байна.

Энэхүү зээлийг Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй аж. Тус зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгажээ.

Харин урт хугацааны зээл авбал 3.0 голчтой байх шаардлагатай аж. Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна.

Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн бөгөөд зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд таван хувийн хүүтэйгээр зээл олгохоор болсон байна.

Зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд

-Зээл хүссэн өргөдөл

-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/

-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэх юм байна.

Онцлох нийтлэлүүд