Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.11.30 05:11

Сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 сарын 01 буюу ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулж, маргааш өдөрлөг зохион байгууллахаар боллоо.

Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ –аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ. Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх ажээ.

Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчиддаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг уриаллаа. Дашрамд дурдахад, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгджээ.

Онцлох нийтлэлүүд