Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.19 02:10

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг танилцууллаа. Ирцийн мэдээг 12.00 цагийн байдлаар гаргажээ. Аймгуудын хэмжээнд сонгогчийн ирцийн мэдээ 19.8 хувь байгаа бол нийслэлийн хэмжээнд 12.9 хувь. Улсын нийт дүнгээр 16.8 хувь байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн улсын хэмжээнд сонгогчийн ирц тааруу байгааг хэллээ.

Зөөврийн хайрцгаар өчигдөр зарим сонгогчдоос санал авсан. Зөөврийн хайрцгаар санал авахад улсын хэмжээнд 94.9 хувь нь саналаа өгсөн байна. Тодруулбал, зөөврийн хайрцгаар саналаа өгөх ёстой иргэдээс аймгийн хэмжээнд 95 хувь нь, нийслэлийн хэмжээнд 93 хувь нь саналаа өгчээ.

Орон нутагт:

Аймаг

Хувь

1

Архангай

19,5

2

Баян-Өлгий

13,2

3

Баянхонгор

21,1

4

Булган

18,5

5

Говь-Алтай

22,8

6

Говьсүмбэр

20,7

7

Дорноговь

22

8

Дорнод

20,8

9

Дундговь

17,8

10

Завхан

25,5

11

Өвөрхангай

23,8

12

Өмнөговь

23,8

13

Сүхбаатар

32,7

14

Сэлэнгэ

17,7

15

Төв

22

16

Увс

18,9

17

Ховд

25,1

18

Хөвсгөл

15,8

19

Хэнтий

23,1

20

Дархан-Уул

13

21

Орхон

12,2

Нийслэлийн хэмжээнд:

Дүүрэг

Хувь

1

Багануур

16,5

2

Багахангай

24

3

Баянгол

14,3

4

Баянзүрх

11

5

Налайх

19,4

6

Сонгинохайрхан

11,7

7

Сүхбаатар

14,1

8

Хан-Уул

14,9

9

Чингэлтэй

12

Онцлох нийтлэлүүд