Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Спорт
2016.12.02 03:12

Токиогийн “Их дуулга”-аас М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

Японы Токио хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 46 орны 337 жудоч барилдаж байгаагаас эрэгтэй 193, эмэгтэй 144 жүдоч байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн 48 кг-н жинд Олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг БНСУ-ын бөхөд ялагдаж өнөөдөр хүрлийн төлөө барилдаж мөн ялагдсанаар “Их дуулга”-ын медалийн үзүүрээс шүүрээд алдлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Уранцэцэг Чили, БНСУ-ын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Японы Тонаки Фүнаг ялснаар аваргын төлөө Г.Отгонцэцэгийг ялсан БНСУ-ын Бок Ён-той барилдаж аваргаллаа. Ингэснээр тэрээр Токиогийн “Их дуулга”-аас мөнгө, алтан медальтай болж байгаа юм байна.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинг тэргүүлэн барилдаж байгаа Д.Сумъяа хагас шигшээд үлдээд байна. Тэрээр Японы Ёошида Цукасаг ялвал аваргын төлөө барилдах юм.

Манай эрчүүдээс 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх нар хүрлийн төлөө барилдана.

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд