Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.12.01 07:12

Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Япон-Монгол (нүүрээ хардаг) толь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

хувьцаа зурган илэрцүүдТухайлбал, Хөрөнгө оруулсан буюу хувь нийлүүлсэн болохыг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэдэг. Тэгвэл хувьцааг хэрхэн авах, зарах, яаж ашигтай ажиллаж болох вэ. Энэ талаар сурвалжлагыг нэгдүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.

Мөн та https://dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж, захиалан унших боломжтой юм.

Д.Эрдэнэбат зурган илэрцүүдАрдчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр “Хэтэрхий олон зүйл рүү орвол намын дүрэм задрах аюултай” хэмээн онцлон хэлжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

"Өдрийн сонин"-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Япон-Монгол (нүүрээ хардаг) толь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Уншигч та манай сонинг https://dnn.mn/plugins/news/login/ линкээр DNN.mn сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Хөгжлийн банк зурган илэрцүүдХөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил илрэв, тус банкны санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа талаарх мэдээллийг нэг, дөрөвдүгээр нүүрнээс сонирхон хараарай.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа. Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд үл ойлголцол гарсан. Түүний хувьд нэлээд ширүүхэн байр суурь илэрхийлсэн билээ. Тэрээр “Хаягдал төмрийг заавал Хятад руу гаргаж яах гээд байгаа юм бэ” хэмээн ярилцлагадаа онцлон хэлжээ. Энэхүү ярилцлагыг “Өдрийн сонин”-ы улс төрийн тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.


Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрныхныг Авлигатай тэмцэх газрынхан баривчилж цагдан хорьсон. Тухайлбал, түүний хүргэн гэх Г.Дэнзэн болон төрсөн дүү Н.Наранцэцэг, эгчийнх нь хүүхэд Ц.Насанбат нарыг тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа прокурорын байгууллага албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өчигдөр АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлжээ. Зарлан дуудах хуудаст сэжигтнээр тооцон шалгах шаардлагатай тул хэмээсэн байна. Харин Н.Алтанхуяг зарлан дуудах хуудсын дагуу 16:00 цагийн үед Авлигатай тэмцэх газар очиж мэдүүлэг өгөхөөр болсон тухай түүний ойрын эх сурвалж хэлэв. Хэрэв тус газар очиж мэдүүлэг өгөхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Энэ талаарх мэдээллийг нэг болон баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа судлалын тэнхмийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ю.Бадамхандтай ярилцлаа. Тэрбээр ЗХУ-д Эрхүү хотын Улсын багшийн дээд сургуулийг төгсчээ. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн байна. Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах яам, цагдаагийн байгууллага хүүхдийн төлөөлөгч, байцаагчид сурган хүмүүжүүлэгч байх ёстой гэж үздэг байжээ. Энэ бодлогын дагуу шинэхэн багш цагдаад хүүхдийн төлөөлөгчөөр анх ажилд орсон юм. Ю.Бадамханд 2013 онд ОХУ-д докторын зэрэг хамгаалаад, одоогийн сургуульдаа ирсэн гэнэ. “Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт халдлагаас хамгаалах криминологийн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Энэхүү ярилцлагыг манай сонины 12 дугаар нүүрний “Багш” булангаас сонирхон хараарай.

Уншигч та манай сонинг https://dnn.mn/plugins/news/login/ линкээр DNN.mn сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Амбасэлмаа зурган илэрцүүдСоёлын гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаа гуайтай хуучиллаа. Саяхан 85 насны ойгоо тэмдэглэсэн түүний хамтран зүтгэгчид нь бүхэл бүтэн жаран жил сэтгүүл зүйн гал тогоонд явсан гэдгийг нь онцолж байна лээ. Д.Амбэсэлмаа гуай телевизийн олон нэвтрүүлэг бэлтгэснээс гадна Радио, телевизийн дээд сургуульд багшилж, “Сонссоноо уншихуй”, “ Үзсэнээ уншихуй ” , “Бичсэнээ уншихуй” гэсэн гурван боть ном гаргажээ. Түүнтэй ийнхүү хөөрөлдсөнийг 13 дугаар нүүрнээр унших боломжтой.

Мөн https://dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Сонины тойм бичсэн Э.МӨНХТҮВШИН

Онцлох нийтлэлүүд