Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Соёл урлаг
2016.12.02 03:12

ФОТО: Топгүй “Гоёл” наадам

Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл-2017” наадам өчигдөр болж өнгөрсөн билээ. Энэхүү наадмын загварын долоо хоног өнгөрсөн сарын 26-наас эхлэн “Мишээл экспо” төвд явагдсан юм. Хариншилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд болсон. Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулж буйуг наадмын хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ моделийг энэ жил шалгаруулсангүй.

Энэ жилийн наадамд уламжлалт ёсоор үе үеийн топ моделиуд болох О.Уянга, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Г.Уранцэцэг, С.Ариунбилэг, Э.Сэлэнгэ нар тайзнаа алхаж, авьяаслаг дизайнеруудын хувцсыг үзэгч олонд хүргэсэн юм.

Топ модель тодроогүй ч уламжлалт ёсоор наадмын шилдэг загвар өмсөгчид болоод загвар зохион бүтээгчдийг шалгаруулсан юм. Тухайлбал, Гранпри шагналын эзнээр "Эртний Монгол хийц" загварын товчооны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион, эрэгтэй загвар өмсөгчөөр н.Азжаргал нар шалгарлаа.

Наадмын шагналтнууд:

Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал загвар өмсөгч Азжаргал, Золбоо, О.Хулангоо, Адъяа

Тусгай байрын шагнал "Жи Энд Эс" ХХК-нийн Сомо брэндээр дизайнер С.Ганзориг

Тусгай байрын шагнал "Монлайн" ХХК-ийн дизайнер Н.Үнэнбат, н.Цэрэнханд

Шилдэг залуу дизайнер "Урангоо Идэр" брэндийн дизайнер И.Урангоо

Шилдэг үсчин "Видал" салоны үсчин Д.Одонгоо

Шилдэг make up artist "Наруми" студийн нүүр хувиргагч Г.Нармандах

Шилдэг зурагчин М.Цоггэрэл

Шилдэг гоёлын хувцасны дизайнер "Precious Fashion House"-ийн дизайнер Х.Цэрэнлхагва,

Үндэсний хувцасны шилдэг дизайнер Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн дизайнер М.Энхтуяа

Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер "Эвсэг" ХХК-ийн хамт олон

Уламжлалт хувцасны загварын шилдэг дизайнер "Ур Ундрах" ХХК-ийн дизайнер Б.Баасансүрэн

Шилдэг загвар зохион бүтээх товчоо "Мастер Додо" ХХК

Гранпри шагналт дизайнер "Эртний Монгол хийц"-ийн дизайнер О.Уранцэцэг

Ирээдүйтэй загвар өмсөгч Г.Бүрд

Фото модель О.Ариунзул

Фото модель Н.Ану

Дэд байрын шагналт модель Ц.Алтантуяа

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч н.Азжаргал

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Д.Долгион

Ингээд өчигдөр болсон “Гоёл-2017” наадмын гэрэл зургийг хүргэе.


Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд