Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Онцлох нийтлэл
2016.12.02 07:12

"Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой​" хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” баасан гаригийн дугаараа хэвлэн уншигч, захиалагчдадаа хүргэлээ. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэл гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.


Улаанбаатар хотод шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллагууд сүлд модоо засч эхэлжээ. Айл гэр, албан газрын хоймрыг чимэх сүлд мод, түүний саа чимэг ямар үнэ ханштай худалдаалагдаж байгааг сурвалжлан өнөөдрийн дугаартаа хүргэж байна. Манай сэтгүүлчийн томоохон зах, худалдааны төвүүдээр явж хийсэн сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хийсэн ярилцлагыг тэргүүн нүүртээ онцоллоо. Тэрбээр "Хоёр хөршийн хил дээр цэрэг байгаа бол манайх ч цэргээ байлгах ёстой" хэмээн ярилцлагадаа цохон хэлсэн юм. Түүний яриаг нэг, хоёр, тавдугаар нүүрт хэвлэлээ. Мөн улс төрийн мэдээлли йн хоёрдугаар нүүрт "Эмэгтэйчүүдийг дээрэлхэж гутаасныхаа төлөө Шадар сайд У.Хүрэлсүх, Батлах хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар уучлал гуйх хэрэгтэй" хэмээх нийтлэлийг хэвлэлээ.

Манай "Өдрийн сонин"-ы гуравдугаар нүүр гарсан нийтлэл тэр өдрөө шуугиан тарьж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг аа. Тэгвэл энэ удаагийн дугаарт "Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой" хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлийн хэсгээс энд эшилбэл "... Эцэст нь хэлэхэд өнөөдөр Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, телевиз, радио нь нийгэмд онцгой чухал байр суурь эзэлсэн хэвээрээ байна. Улам ч үнэ цэнэтэй, итгэл үнэмшилтэй, хуулийн хариуцлагатай болж байна. Яагаад үүнийг хэлэх болов гэхээр, нийгмийн сүлжээ буюу сошиал сүлжээ бий болсноор нийгмийн зарим хэсгийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүйсгэх хандлагатай болж төөрөлдсөн" гэжээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт "С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэг мөрдөн байцаалтад буцах уу", "Дуучин С.Амармандахын биеийн байдал хүнд байгаа гэв" зэрэг мэдээллүүд гарлаа. Харин "Хүмүүс" буланд Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянгийн ярилцлага гарлаа. Тэрбээр ярилцлагадаа "Миний энэ насны шүтээн аугаа их Бурхан Халдун хайрхан" хэмээн онцолсон байна. Мөн "Дэлхийн спорт"-ын буланд Бразилын хөлбөмбөгийн багийнхны аймшигт ослоос золоор амьд гарсан зургаан хүний тухай гадаадын хэвлэлд бичсэн мэдээллийг орчуулан хэвлэлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд