Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.10.19 05:10

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2007 оноос НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 2007 онд Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг тодорхойлох Дэлхийн нийтийн судалгаа явуулсны дүнд хүүхдийн хүчирхийлэл нь улс орнуудад тулгамдсан асуудал болохыг тодорхойлсон байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд хүүхдийг хүчирхийлэл, дарамт мөлжлөгөөс хамгаалах тогтолцоогоо улам бэхжүүлэх шаардлагатай гэж НҮБ онцолсон байдагюм.

Монгол Улсын хувьд 2007 оноос тус өдөрт нэгдэж, иргэдийн хүүхдийн хүчирхийллийн талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж иржээ.

Тухайлбал, өчигдөр гэхэд лГэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриатайгаар “Нэг санаачилга-Нэг ажил” үндэсний аяныг зохион байгуулахаар болоод байгаа юм. Тус аян 21 аймаг, есөн дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ерөнхий боловсролын 742 сургууль , дотуур байранд хэрэгжихээр болсон байна.


Онцлох нийтлэлүүд