Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.12.02 09:12

Хөгжлийн банкнаас зээл авсан МАН-ын гишүүд хэн бэ?

Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд шууд болон арилжааны банкаар дамжуулж нийт хоёр мянга орчим аж ахуйн нэгж зээл авсан байна. 1.3 их наяд төгрөгийг хэн, хэнд зээл хэлбэрээр олгосон бэ гэдгийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн мэдээлэл гарсан. Энэ талаар манай “Өдрийн сонин”-ы 2016.11.30-ны лхагва гаригийн дугаарт дэлгэрэнгүй нийтлэгдсэн юм. Бондуудын хөрөнгө ямар замаар, хэнд олгогдож, хэрхэн зарцуулагдсан нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан. Тэгвэл тодорхойгүй гэгдэж байсан асуудал эхнээсээ ил болоод эхэллээ.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, гишүүн Л.Элдэв-Очир нарын хувь эзэмшдэг гэгдэх “Эм Си Эс” групп 385 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан аж. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” компани 122 тэрбум төгрөг, “МАК цемент” 110 тэрбум төгрөг, С.Бямбацогтын “Нью прогресс” групп 10.3 тэрбум төгрөг, Сү.Батболдын “Чингис” зочид буудал 9.4 тэрбум төгрөг, Ж.Энхбаярын “Дархан нэхий” ХХК 14 тэрбум төгрөгийн зээлийг тус тусдаа авсан байдаг аж. Эндээс эхлэн МАН-ын гишүүдийн Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”, “Самурай” бондуудын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийн нэрс цаашаа цувардаг байна.

УИХ дахь АН-ын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийхдээ “Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Энэ мэдээлэл одоогоор бүлэгт ирээгүй байгаа. Тиймээс долоо хоног хойшлуулах саналыг хүргүүлнэ. МАН-ын бүлэг, Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын жижиг зөрчлүүдийн талаар ярьдаг хэрнээ томоохон зээлийн талаар ярьдаггүй. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг Ардын намын гишүүдийн компани авсан байдаг. Үлдсэн хувиар дэд бүтэц, автозамтай холбоотой хөрөнгө оруулалтыг хийсэн” хэмээж байсан билээ.

Э.МӨНХ

Онцлох нийтлэлүүд