Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Улс төр
2016.11.30 11:11

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, Монгол Улс, Европын холбоо хоорондын протокол батлах тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт өөрчлөлт оруулах, төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууц шилжүүлэх тухай зэрэг нийт асуудал хэлэлцэхээр товложээ.

Мөн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын шинэчлэлт, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдэд хийсэн шалгалтын дүн болон Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах талаарх холбогдох сайд нарын танилцуулгыг сонсох аж.


Онцлох нийтлэлүүд