Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2016.11.30 12:11

”Элэг нэгтэн” Энэтхэгийн ”IFFI GOA” кино наадамд оролцлоо

"ДОЗ плас" энтертайнментын "Элэг нэгтэн" кино ээлжит кино наадамд оролцоод иржээ. Тус киноны хувьд олон улсын хэд хэдэн кино наадамд оролцож байсныг уншигчид санаж буй биз ээ.

Тэгвэл энэ удаа Энэтхэгт болсон олон улсын кино наадамд оролцсон байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул "Энэтхэг улсдаа хамгийн том, нэр хүндтэй "IFFI GOA" 47 дахь олон улсын кино наадамд урилгаар оролцоод ирлээ. Нийт 6000 зочид оролцсон.

Энэхүү арга хэмжээнд оролцоход тусалцаа үзүүлсэн БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд, консул Б.Наранзул, мөн Энэтхэгийн Элчин сайд С.Бабу мөн өөрийн найзууд болох Х.Мандахболор, Хасбагана, болон "Элэг нэгтэн" киноны бүх уран бүтээлчдэдээ талархаж байна" хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд