Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Нийгэм
2016.12.09 09:12

Өнөөдөр болох үйл явдлууд

УБТЗ-ЫН УДИРДАХ ГАЗАР

09.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтарсан "Төмөр замын гарам, аюултай бүс-2" сэдэвт зөвлөлгөөн УБТЗ-ын Удирдах газрын "Б" зааланд болно. Утас: 89119808


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Монгол орны ойн эрдэмтдийн Монгол орны ойн салбарын бодлого, боловсрол, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх “Эрдэмтдээ сонсъё" уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99989545


УЛААНБААТАР ДАХЬ НҮБ-ЫН БАЙР

09.00 цагт: Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН/16/301 төслийн нээлтийн семинар болно. Утас: 99135393


АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

09.00 цагт: Авто замын салбарын чанарын чуулга уулзалтийн хурлын танхимд болно. Чуулганы нээлтэд ЗТХЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бар-Эрдэнэ, МУ-ын шатар сайд У.Хүрэлсүх, Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нар оролцоно. Утас: 99114655


ТӨРИЙН ОРДОН

09.00 цагт: "Инноваци-Боловсрол, хөдөө аж ахуйн салбарт" сэдэвт Үндэсний чуулган Их Жанжин Д.Сүхбаатарын танхимд болох гэж байна. Чуулганд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БСШУЯ, Инноваци өндөр технологийн хэлтэсийн дарга Д.Одгэрэл, ШХА-ын ХАА, Хүнсний аюулгүй байдал хариуцсан захирал Даниел Валенги болон бусад албаны төлөөлөгчид оролцоно. Утас: 96346465

11.00 цагт: НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга Feng Min-г Монгол Улсын Онцгой байдлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Онцгой байдлын тэргүүний ажилтнаар шагнах юм. Шагналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулна.


МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

10.00 цагт: Төрийн шагналт, жүжгийн нэрт зохиолч Ч.Ойдовын 100 насны ойг угтсан “Алиа Тогмид” жүжгийн зохиолын уралдааны шалгаруулалт болно. Жүжгийн шалгаруулалт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болно. Утас: 88738137, 99738137, 99227147


ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

10.00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Шашны Дээд Сургуулийн хурлын танхимд Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна. Утас: 300975, 360072, 88081261


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

10.00 цагт: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд жендэрийн асуудал зөвхөн эмэгтэй хүний болон хүчирхийллийн асуудал биш хөгжлийн асуудал болоод байгаа тухай ойлголтыг олон нийтэд өгөх зорилготой семинар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын зааланд болно. Семинарт ХНХЯ, ХЗДХЯ, ЭМЯ, БСШУСЯ, ХЭҮТ, Дэлхийн банк, Эрэгтэйчүүдийн холбоо, эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд оролцоно.


"ТРАНСПЭРЭНСИ ИНТЭРНЭШНЛ МОНГОЛ" БАЙГУУЛЛАГА

10.30 цагт: Дэлхийн Авлигатай тэмцэх өдрийг тохиолдуулан "Транспэрэнси Интэрнэшнл Монгол" байгууллага жил бүр тодруулдаг Авлигын эсрэг шударга ёсны "Transparency award 2016" шагналаа гардуулна. Утас: 70120012


BLUE SKY ЗОЧИД БУУДАЛ

11.00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Мэдээллийн зах” өдөрлөг Blue Sky зочид буудлын “Диамонд” танхимд болно.


ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

11.00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе" хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тойм, хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийн судалгааны талаар сонирхолтой мэдээлэл хийнэ. Утас: 262902, 88026226


МҮЭХ-НЫ ТӨВ БАЙР

12.00 цагт: Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон боловсролын салбартай холбоотой асуудлаар МҮЭ-ийн холбооны төв байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 99027019, 99034350


"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12.00 цагт: Бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


САНГИЙН ЯАМ

13.00 цагт: НӨАТ-ын урамшууллын сугалааны 17 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна. Сангийн Яамны 8 давхрын хүндэтгэлийн танхимд болох тус үйл ажиллагаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайдын зөвлөх Э.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга Л.Зориг, СЯ, ТЕГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцоно.


ICINEMA КИНО ТЕАТР

13.30 цагт: Олон Улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Хүүхдийн эрхийн цахим сургалт" төслийн хүрээнд хийсэн хүүхдийн эрхийн цуврал нэвтрүүлгийн нээлтийн үйл ажиллагаа ICINEMA кино театрт болно.


УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ

14.00 цагт: “Балдорж” сан, СУИС-ийн Сэтгүүлзүйн профессорын багтай хамтран “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” онол практикийн хурал зохион байгуулна.


ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

15.00 цагт: Замын цагдаагийн алба хаагчдыг цагдаагийн байгууллагын дайчин уламжлалаас нь суралцуулж, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн журамт нөхдөө эргэн дурсаж, мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулах "Бид мартахгүй" өдөрлөг Замын цагдаагийн албаны байранд болно. Утас: 98669669, 93128808


МУИС

15.00 цагт: “Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт МУИС-ийн 1 дүгээр байрны Эрдмийн танхимд болно.

Онцлох нийтлэлүүд