Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Булангууд
2014.11.03 08:11

Аавууд гэрсэг байгаасай

"Суудаг цаг богиносч, уудаг хэмжээ багассан. Уулзах найз цөөдөж, учрах тоо хасагдсан. Шалтгаан нь энэ хоёр. Гэхдээ уулзаагүй найз, уугаагүй пиво, наргиагүй наргиандаа харамсахгүй байна. Харин, ойлгохгүй ч гэсэн хүүгийнхээ шулганан ярихыг сонсож баясаагүй бол харамсах байсан байх. Түүртмээр олон ажлынхаа дундуур сэтгэлээ гаргаж хийсэн ханийнхаа хоолыг халуун дээр нь идээгүй бол харамсах байсан байх. Ухаан сууж засарсан гэж худлаа ярих гээгүй юм аа. Аз жаргал харин хаана байгааг мэддэг болсон гэх гэсэн юм. Хөхөндөө сүүгүй ч гартаа угжтай, хүйгээр холбоогүй ч сэтгэлээрээ уяатай. Аав нь харьж явна, миний хүү...". Хэн нэгэн ингэж бичсэн нь facebook-т хагас мянган like авчээ. Зарим нь машин дүүрэн like дарж байгаагаа зургаар илэрхийлсэн байна. Уншсан хүмүүс мундаг аав гэж магтаж, "Эр хүнийг эгшээх ийм л нэг мэдрэмж сайхан" гэж шуугижээ. Хоёр зуу гаруй хүн цааш түгээсний ихэнх нь эмэгтэйчүүд байв. Эндээс харахад аавуудыг үрсэг, гэрсэг байгаасай гэж хүсдэг хүн олон юм. Нөгөө талдаа олон хүн ийм мэдрэмжийг хүсч байна гэдэг нь аавууд гэр бүл, үр хүүхдээсээ холдож байгаагийн илрэл болов уу. Тиймдээ чолон аав үлгэр аваасай гэсэндээ тараасан биз ээ. Аав ороод ирэхэд гэр дүүрч, халуун дулаан болдог. Аавынхаа хайранд өлгийдүүлсэн хүүхэд зоригтой өсдөг гэдэг. Аав гэдэг ганцхан үг таныг хувь нэгэн биш гэр бүлийнхээ төлөө амьдар гэдгийг хэлээд өгч байгаа юм шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд