Нийгэм
2015.02.18 06:02

Аав хүү хоёр Хөдөлмөрийн баатар бөх үзэж байна

Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал таван барилдааны нэг улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна. Монгол бөхийн өргөөний хойморт УИХ-ын гишүүн Монгол Улсын Их хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын зочид морилжээ. Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Ц.Мягмарсүрэн нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож байна.
Гурвын давааны эхэнд японы мэргэжлийн сумогийн 69 дэх аварга, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал, Ж.Мөнхбат аваргын хамт орж ирлээ. Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Дорнод аймгийн арслан Анараар, улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн харцага Цогт-Эрдэнээр, улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Амаржаргалаар давлаа. Дархан аварга Г.Өсөхбаяр Өвөрхангайн Батдоржийг, улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан аймгийн арслан Баярхүүг амлан барилдаж байна.

Онцлох нийтлэлүүд