Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ө.Бямбадорж: Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь ​А.Ариунзаяа: Нэг, хоёр хоногийн өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан бол энэ сарын 25-ны өдөр олгогдоно НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Сионийн мэргэдийн протокол" Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны жагсаалт ​"Stalwart Esport" PUBG Mobile-н дэлхийн аваргын эхний өдөр дөрөвдүгээр байрт жагслаа ЭМЯ: Ковидын 2656 тохиолдол бүртгэгдэв "Qpay" ашиглан цахим "Өдрийн сонин"-ыг унших боломжтой боллоо ​Миний үзэх гэж буй Цагаан сар Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л “Ланд 300”-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ Ө.Бямбадорж: Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь ​А.Ариунзаяа: Нэг, хоёр хоногийн өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан бол энэ сарын 25-ны өдөр олгогдоно НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Сионийн мэргэдийн протокол" Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны жагсаалт ​"Stalwart Esport" PUBG Mobile-н дэлхийн аваргын эхний өдөр дөрөвдүгээр байрт жагслаа ЭМЯ: Ковидын 2656 тохиолдол бүртгэгдэв "Qpay" ашиглан цахим "Өдрийн сонин"-ыг унших боломжтой боллоо ​Миний үзэх гэж буй Цагаан сар Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л “Ланд 300”-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ
Улс төр
2021.04.21 10:04

Авах вакциныхаа үнийг одоо хүртэл төлөөгүй байгаа юу

Хөл хорионы үеэр дархлаажуулалтдаа хамрагдана гэсэн иргэдийн хүлээлт талаар болсон. Хоёрдугаар тун вакцинаа хугацаанд нь хийлгэж чадаагүй иргэд төр засгийн шийдвэрийг хүлээсээр сууна. Мэдээж эрх мэдэлтэй, танил тал сайтай хүмүүс нь цаг алдалгүй вакцинаа хийлгэчихсэн байж таараа. Энгийн иргэдийн тухайд "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэгч л болж байна. Энэ байдал цаашид ч хэвээр үргэлжлэх бололтой. Засгийн газар ирэх долоо хоногоос Синофарм вакцины хоёрдугаар тунгийн вакцинжуулалт эхэлнэ, одоогоор 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байгаа хэмээн мэдэгдээд байсан. Гэсэн ч Засгийн газар вакцин авах гэрээ хэлцлүүдээ эцэслэн шийдэж, үнэ хөлсөө ч төлөөгүй бололтой юм. Энэ талаараа Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр л ярилцаж, вакцин худалдан авах төсвөө хаанаас, хэрхэн гаргах вэ гэдгээ шийдэх юм байна.

Энэ нь ч үнэний ортойдог. Саяхан Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ. Талууд уулзалтаар ОХУ-аас “Спутник-V” вакцины нэг сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэн, санал солилцож. Энэ үеэр Элчин сайд И.К.Азизов "Гэрээ хэлэлцээрийн хүрээнд вакцин татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно" гэдгээ мэдэгдсэн байна. Товчхондоо талууд вакцин авах тухай санал л солилцож, манай талын санал хүсэлтийг цааш уламжлах тухайгаа л Элчин сайд илэрхийлсэн байгаа юм. Ямар ч зүйл тодорхой шийдэгдээгүй, зөвхөн санал солилцох, хэлэлцээ хийх шатандаа яваа гэдэг нь энэ уулзалтаар түвэггүй харагдаж байна. Зах дээр гучин жил зогссон монголчууд үнийг нь төлөөгүй бол наймаа бүтдэггүй гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Хоёр жил вакцин яриад одоо хүртэл мөнгө нь шийдэгдээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Бид ямар хүмүүсээр удирдуулаад байна вэ гэдгээ бодож үзэх цаг ирсэн байна.

Онцлох нийтлэлүүд