Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.3 хувиар өсчээ DNN.mn НМХГ: Маханд хугацаа нь дууссан, хятад шошготой нунтаг бодис хольдог байсныг тогтоолоо DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.3 хувиар өсчээ DNN.mn НМХГ: Маханд хугацаа нь дууссан, хятад шошготой нунтаг бодис хольдог байсныг тогтоолоо DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn
Цаг үе
2016.06.15 09:06

Австралийг айлгасан үер монгол нүүрсийг “моод”-нд оруулж магадгүй нь

Герман, Франц, Австрийг айлгасан их үер Австралийг сандаргаж байна. Европыг хамарсан энэ зуны үер гамшгийн хэмжээнд хүрснийг Парисаас харж болно. Сена мөрөн эргээ даван үерлэж, найман мянга гаруй оршин суугч онцгой байдлынханд ханджээ. Цаг уурчид өнгөрсөн тавдугаар сарыг Францын хэмжээнд сүүлийн 150 жил тохиолдоогүй их хур тунадастай үе хэмээн онцолсон бол Сиднейн түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй үерийн гамшиг тохиосон гэж Австралийн Онцгой байдлын яам мэдээлсэн юм. Эндээс харахад Австралийн үер 2011 оных шиг гамшгийн хэмжээнд хүрч мэдэх юм. Өнгөрсөн бямба гаригаас эхэлж орсон бороо ням гаригийн үүрээс ширүүсч үргэлжлэн орсоор байгаа юм. Үерт Канберра болон баруун Сидней хотууд илүүтэй өртжээ. Үерт автсан Куйнслэнд, Шинэ Өмнөд Уэйлс гэхэд л Австралийн уул уурхайн гол бүс. Энд Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог. Австралийн сайн чанарын коксжих нүүрс Куйнслэнд мужийн Bowen басейн, Cla­rense Moreton басейн болон Шинэ Өмнөд Уэйлс мужийн баруун хэсэгт тархсан байдаг юм.

Австралийн коксжих нүүрс олборлолтын гол бүс нутагт хүчтэй үер болсон нь дэлхийн зах зээл дээр шалдаа унасан нүүрсний үнэд нөлөөлж мэдэх нь гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Сая дурдсан газруудад 2010, 2011 онд үер болоход уурхайнууд нь хаагдаж байсан юм.

Дэлхийн нүүрсний экспортын нийлүүлэлтийн наяас дээш хувийг Индонези, Австрали, ОХУ, АНУ, Колумби, Өмнөд Африк гэсэн зургаан улс хангадаг. Гэхдээ манай улсын нүүрсээ зардаг Хятадын зах зээлийн гол тоглогч Австрали. Эрчим хүчний нүүрсний зах зээлийг Атлантын болон Номхон далайн бүс гэж ангилдаг бол Таван толгойгоос урд хөрш рүү экспортолдог коксжих нүүрсний зах зээл ганц том нийлүүлэгчтэй. Тэр нь Австрали. Коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохидог Австрали 2011 онд үерт автахад манай нүүрс хаданд гарсан нь ийм учиртай. Дэлхийн коксжих нүүрсний хэрэглээний тал хувийг энэ тив хангадаг. Таван толгойн ордын нийт нөөц нь 6.4 тэрбум тонн, үүнээс 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.

АВСТРАЛИЙН КОКСЖИХ НҮҮРСЭНД ҮЕРЭЭС ӨӨР АСУУДАЛ Ч БАЙНА

Үерээс өөр зовлон ч Австралийн нүүрсний салбарт тулгараад байна. Энэтхэгийн “Адани майнинг” нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигддэг Кармайклын бүтээн байгуулалтаас гарч магадгүй байдал үүсчээ. Австралийн Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр удаан хугацаанд сунжирч маргаан дагуулсан энэ ордыг хөдөлгөх шийдвэрийг гаргасан юм. Зургаан жилийн өмнө эхэлж байсан Кармайклын төсөл 16 тэрбум австрали доллар буюу, 12 тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ уурхайгаас жилдээ 60 сая тонн нүүрсийг Энэтхэг болон бусад орнууд руу гаргах боломжтой гэсэн аварга тоо дуулддаг. Кармайклын бүтээн байгуулалтыг төдийгөөс өдий хүртэл шүүмжилсээр ирсэн хүмүүсийн эсэргүүцэл ширүүссэн нь хөрөнгө оруулагчийг айлгасан гэх мэдээлэл цацагдаж байна. Даарин дээр давс гэгчээр нүүрсний зах зээл тааруухан байгаа гэсэн шалтгаанаар “Glencore” Тахмур дахь уурхайгаа хаана гэж төлөвлөснөө зарлаад байгаа юм.

МОНГОЛЫН ЭКСПОРТЫГ ОГЦОМ ӨСГӨСӨН ХОРИГ

Монгол нүүрс моодонд орох өөр нэг том шалтгаан нь БНХАУ Хойд Солонгосоос нүүрс авахаа багасгасан шийдвэр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-д хориг тавих тухай 27 дугаар тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Энэ тогтоолыг БНХАУ дэмжиж байгаа юм. Урд хөрш Хойд Солонгосоос авах нүүрснийхээ хэмжээг хоёр сарын өмнөөс эрс багасгасан нь ийм учиртай. Гуравдугаар сард 2.1 сая тонныг авсан бол дөрөвдүгээр сард 1.53 сая тонныг импортолсон. Хойд Солонгосоос дөрөвдүгээр сард Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 1.53 сая тонн болсон нь гуравдугаар сарынхаас 35 хувь, өмнөх оны мөн үеэс 20.5 хувь буурсан дүн гэсэн мэдээг Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргаад буй. Манай нүүрсний экспорт ганцхан сарын дотор 1.98 саяас гурван сая тоннд хүрч огцом өссөн нь энэ шийдвэртэй холбоотой. Хятадад экспортолсон өмнөх оны мөн үеийнхээс 34.7 хувиар өснө гэдэг бол яах аргагүй онцолж хэлэхээр статистик. Ямартай ч Хойд Солонгосын дэглэмийн эсрэг урд хөршийн худалдааны хатуу хориг манай улсын нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлээд эхэлчихлээ.

Хятадад хамгийн том нүүрс нийлүүлэгч Австралийн нүүрсний экспорт ч буурсан дүнтэй гарсан байна. Австралийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлт нь 5.74 сая тонн. Өмнөх оноосоо 12.9 хувиар буурчээ.

КОКСЖИХ НҮҮРС, ВИНОГ НЬ ДЭЛХИЙ АНДАХГҮЙ

Коксжих нүүрсний экспортын дэлхийн захын гол тоглогч Австрали зургаан муж, хоёр бүсэд хуваагддаг. Нийслэл хот нь Канберра. Уул уурхайн орд олонтой Викториа муж нь Австралийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. Мужийн нийслэл нь Мельбурн. Энэ мужийн цаг агаар баруун болон зүүн хэсгээрээ халуувтар. Бага зэрэг хувьсамтгай цаг агаартай гэж цаг уурчид онцолдог. Уул уурхайн гол бүс гэгддэг Куйнслэнд муж Австралийн зүүн умард зүгийн захаар байрладаг. Үзэсгэлэнт байгалиараа жуулчдын сонирхлыг татдаг газрын нэг юм байна. Уур амьсгалын хувьд халуун, чийглэг. Австраличууд амьжиргааны түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог. 180 гаруй орны хүмүүс суурьшин амьдардаг энэ улсын зургаан хүн тутмын нэг нь гаднаас ирсэн, гадаадад төрсөн хүмүүс байдаг. Газар зүйн хувьд дэлхий дээрх хамгийн том арал бөгөөд хамгийн жижиг тив. Газар нутгийн хэмжээгээрээ Орос, Канад, Хятад, Америк, Бразилийн дараа дэлхийн хамгийн том улсуудын жагсаалтад зургаад бичигддэг. Номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн. Бүр тодруулбал, баруун талаараа Энэтхэгийн далайтай, хойд талаараа Тимор, Арафура, Коралийн тэнгисүүдтэй, зүүн ба өмнөд хэсгээрээ Номхон далай болон Тасманийн тэнгистэй хиллэдэг. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг гэдэг дүгнэлт далайтай ойрхон улсуудад илүү хамаатай. Номхон далайд Эль нино, Ла нина гэсэн цаг уурын хоёр үзэгдэл үүсдэг гэж цаг уурчид онцолдог. Эль ниногийнх нь үед улс орнуудад ган гачиг болох эрсдэл үүсдэг, харин Ла нинагийн үед хур ихтэй, үерийн эрсдэл өндөр хэмээдэг. Эль нино дуусч Ла нина эхэлж байгаа нь Австралийн хувьд тийм ч сайн мэдээ биш. Энэ улсын экспортын гол бүтээгдэхүүн уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамаарагддаг. Өмнөд, баруун Австралийг виноны эх орон гэдэг. Виноны зах зээл дээр Франц, АНУ-ын дараа дэлхийд гуравт жагсдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд өмнө дурдсанчлан коксжих нүүрсний дэлхийн гол нийлүүлэгч.

АВСТРАЛИЙН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Австралийн олон улсын нүүрсний зах зээл дээр хамгийн том экспортлогч байсан үе нь 2011 он хүртэл үргэлжилсэн байдаг. Харин 2011 оноос хойш Индонези бүх төрлийн нүүрсний экспортоороо тэргүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч коксжих нүүрсээрээ бол өнөөдөр ч голлох тоглогч хэвээрээ. Азийн дийлэнх зах зээлд ойрхон байршилтай, нүүрсний их нөөцтэй гэх мэт давуу талууд бий. Австралийн хувьд нүүрсний экспорт төмрийн хүдрийн дараа ордог. Цаг агаарын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай байдаг нь Австралийн нүүрсний салбарын эмзэг тал. Таван жилийн өмнө Куйнслэнд муж үерт автахад Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тасарч байсныг өмнө дурдсан. Үүнээс болж гангийн үйлдвэрт ашигладаг нүүрсний үнэ 330 ам.доллар хүрч “галзуурч” байв. Австралийн коксжих нүүрсний экспорт 2018-2019 он гэхэд 195 сая тоннд хүрнэ гэсэн таамаг бий. Төмөр зам, боомтын хүчин чадал дутмаг байгаа нь нүүрсний экспортод нь саад болдог гэдэг. Боомтод ирсэн нүүрс түгжрэх нь энгийн л үзэгдэл, манайхаар бол Таван толгойн нүүрс ачсан машинууд Хятадын хил дээр дугаарладаг шиг асуудал үүсдэг бололтой. Гэхдээ дэд бүтцээ сайжруулах олон төсөл хэрэгжүүлж байгаа, эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн мэдээлэл бий.

АВСТРАЛИЙН ӨРСӨЛДӨГЧ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Монголын хувьд Австралитай өрсөлдөх боломж уг нь бий. Коксжих нүүрсний том нөөцтэй орд нь Хятадын хилд ойрхон байрлана гэдэг бол том давуу тал. Гэхдээ нүүрсээ тээвэрлэх зардал нь хэтэрхий өндөр, шороон замаар автомашинаар зөөдөг гэсэн болхидуу тээвэртэй учраас дэлхийн зах зээлээс өчнөөн хямд үнээр коксжих нүүрсээ зарахаас аргагүйд хүрдэг. Төмөр зам тавьчихвал коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Хятадын зах зээлд дажгүй тоглоод байх боломжтой. Австрали шиг байсхийгээд үер болно гэх зовлон байх биш. Төмөр замтай болж, нүүрсээ хямдхан тээвэрлээд эхэлбэл нүүрснээсээ тогтвортой ашиг олоод амар жимэр амьдрах уг нь тийм ч толгой өвтгөсөн асуудал биш. Австрали үерт автсан 2011 онд Хятадын коксжих нүүрсний импортод Таван толгойн нүүрсний эзлэх хувь бүр 40 давж байсан удаатай.

Онцлох нийтлэлүүд