Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn Үндэсний их баяр наадам маргааш Урианхай сур харваагаар эхэлнэ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn Үндэсний их баяр наадам маргааш Урианхай сур харваагаар эхэлнэ DNN.mn
Нийгэм
2015.04.22 07:04

Автобусны жолооч нарыг богино долгионы станцтай болгомоор юм

Хуулийг гууль болгодгийн жишээ автобусны чалчаа жолооч нар болж байна. Уг нь жолоо барьж байгаа үедээ гар утсаар ярихыг хориглодог. Гэтэл манайхан жолооны ард гар утсаараа чалчиж явах нь гэм биш зан. Тэр тусмаа олон хүн тээвэрлэж яваа автобусны жолооч нар уг нь утсаар ярьж анхаарлаа сарниулмааргүй байгаа юм. Гэсэн ч жолооч нар гэр бүлийн асуудлаасаа авахуулаад ярихгүй сэдэв гэж алга. Тэд ихэвчлэн “Би энд явна, чи хаана явна” гэж бие биенээсээ асууж лавлахад хамаг цагаа зарцуулдаг. Жолооч нар хэн хаана яваагаа мэдэлцэх нь ажлын шаардлага юм бол таксины жолооч нар шиг богино долгионы холбоогоор хангах хэрэгтэй. Ядаж л яриагаа сонсоод явахад хүн бүр бие биен рүүгээ залгаж, хамаг цагаа барахгүй. Гар нь сулрах байгаа даа. Үгүй бол автобусны жолооч нар бүгд хууль зөрчигч болж, зорчигчид эрсдэлтэй нөхцөлд амь дүйсээр явцгаах нь. Иймэрхүү арга хэмжээ авсны дараач утсаар ярьж хууль зөрчсөн жолооч нарыг зорчигчид шууд мэдээлж, торгуульдаг болж болно. Алийн болгон хууль зөрчиж, өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлд оруулж явах вэ. Ямар нэгэн гарц заавал байж таарна. Жолооч нарыг богино долгионы станцтай болгох зардал лав хүний аминаас үнэтэй биш байлгүй. Жолоочийн зөрчлийг ямар утсаар мэдээлэх вэ?

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд