Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Үндэсний их баяр наадмуудад түрүүлсэн хүчит бөхчүүд DNN.mn Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна DNN.mn Уяач, наадамчдын анхааралд DNN.mn ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn Үндэсний их баяр наадмуудад түрүүлсэн хүчит бөхчүүд DNN.mn Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна DNN.mn Уяач, наадамчдын анхааралд DNN.mn ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn
Цаг үе
2022.05.17 05:05

Ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өсчээ DNN.mn


Үндэсний статистикийн хорооноос ажиллах хүчний талаар мэдээллээ. Мэдэгдэлд "2022 оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна. Ажиллах хүчний 1.1 (91.5%) сая нь ажиллагчид байгаа юм. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 73.6 (7.0%) мянгаар, өмнөх улирлаас 1.3 (0.1%) мянгаар өссөн.

Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 892.8 (42.0%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 46.5 (5.2%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа юм.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 46.5 (30.0%) мянга нь боломжит ажиллах хүч, 104.4 (67.4%) мянга нь ажилгүй хүн, 4.0 (2.6%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 61.3 (28.4%) мянгаар буурч, өмнөх улирлаас 3.6 (2.4%) мянган хүнээр өссөн.

Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 3.2 (3.2%) мянгаар, өмнөх улирлаас 5.0 (5.0%) мянгаар өссөн байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 35-39 насны бүлэгт 5.8 мянгаар, 40-44 насны бүлэгт 5.3 мянгаар, өмнөх улирлаас 35-39 насны бүлэгт 6.0 мянгаар тус тус өсжээ" гэв.

Онцлох нийтлэлүүд