Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Цаг үе
2019.08.24 01:08

Ажил, хичээлдээ марш

Найман сар суниаж, намрын шар нар шардаг байсан цаг ард хоцорчээ. Есдүгээр сар гарав уу үгүй юу хүйтэрч, цас орно гэх мэдээ чих дэлсэж байна. Их цас унасан нутгуудад олон жилийн дунджаас ч хүйтэн байх гэнэ. Ургац хураалт, хадлан тэжээлийн ажлыг аль болох эрт, богино хугацаанд хийх нь чухал гэдгийг холбогдох байгууллагуудаас ч анхааруулаад эхэллээ. Бид Ажил, хичээлдээ марш үүнийг онцгойлон анхаарч үзэхээс ч аар аргагүй. Намар болсныг илтгэх шиг хүүхэд, залуучууд ч хичээл сургуульдаа орох цаг болж. Энэ мэтчилэнгээр ажил ид өрнөх нь байна. Иймд бултаараа амралт, зугаалга, назгай байдлаасаа хөндийрч, ажил, хичээл, завгүй өдрүүддээ марш. Зөвхөн өвөлжилт, хичээл, сургууль гэлтгүй анхаарал хандуулах нэгэн чухал зүйл ч биднийг хүлээж байна. Монгол Улс эцэг хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй түүхэн цаг хугацаа энэ үед тохиож байна. Энэ чухал үйл явцыг бид анхааралтай ажиглах учиртай. Найр, наадам хэсэж ээ явахад тань ардчилсан нийгэмээ бататган цааш алхах эсэх яриа өрнөж, шийдвэр гарахад тун дөхөөд байгааг уужуу монгол хүн та нэг анзаарах нь зөв биз ээ.

Онцлох нийтлэлүүд