Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Нийгэм
2022.11.25 07:11

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигждэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд, одон медал гардуулж байгаа билээ. Энэ үеэр эрчим хүчний салбараас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө. Үүний нэг нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигждэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэрбээр ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ Тайшир, Дөргөний усан цахилгаан станц байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төв суурин газруудыг автозамаар холбох ажлыг амжилттай удирдан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед үндэсний автозамын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн, 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээ бий болгож, орон нутагт телевиз, ФМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулсан байна. Мөн Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан байна.

Онцлох нийтлэлүүд