Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа
Булангууд
2021.05.12 01:05

“Азбаяр” Хар-Ус нуурандаа буцаж ирлээ

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар тэнхэрсэн борцгор хотон шувуу Хар-Ус нуурандаа буцаж ирлээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран далавч нь гадны нөлөөтэй гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ.

Уг шувууны талаар өгүүлбэл, 2020 оны 11-р сарын 8-ны өдөр Хар-Ус нуурын хаяа Шувуун цуглаанд нисэж чадахгүй хотон шувуу байна гэсэн мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж хотон шувуу олжээ. Хотонд үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаагүй, харингаднын нөлөөгөөр далавч нь гэмтсэн байв. Улмаар Хамгаалалтын захиргааныханярилцаж уг шувууг экологич мэргэжилтэй Ц.Ганболдоор асруулахаар болсон байна. Тэрээр өмнө нь 2018 онд шархадсан хотон шувуу тэжээж, эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлж тавьсан туршлагатай нэгэн юм. Ц.Ганболд” Саяхан байгальд нь тавьсан хотонг маань “Азбаяр” гэдэг юм. Миний хувьд урьд нь буюу 2018 онд бас нэг шархадсан хотон тэжээсэн туршлагатай болохоор гэртээ авчраад тэжээсэн юм. Ингээд хагас жил тэжээгээд тавдугаар сарын 8-нд Дэлхийн шувуу хамгаалах өдрөөр Хар-Ус нуурт тавилаа. Баруун далавч нь өнгөрсөн оны долоо эсвэл наймдугаар сард гэмтээд арваннэгдүгээр сар гэхэд буруу эдгээд нисч чадахгүй болчихсон байсан. Тэжээж байх хугацаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачаад рентген зураг авахуулсан. Далавчных нь нэг, хоёрдугаар үе гэмтсэн байна гэсэн. Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Харин Солонгос, Японд ийм төрлийн эмчилгээг хийх боломжтой гэсэн. Уг нь эрүүл далавчтай болгоод, нисч чаддаг болгоод явуулчих юмсан. Гэхдээ цар тахалтай байгаа болохоор хаашаа ч авч явж болохгүй байна. Харин “Азхүү”-гийн хувьд (2018 онд тэжээсэн шувуу нь) шинэ шархтай ирсэн болохоор эмчилгээ хийж далавч нь зөв эдгээд хэвийн нисдэг болсон билээ. Тиймээс “Азхүү”-г шууд сүрэгт нь нийлүүлсэн.“ гэсэн юм. Тэрээр мөн” “Азбаяр” маань нисч чадахгүй болохоор түүнд зориулсан орчин, талбай хэрэгтэй. Тиймээс талбай томтой хавтан хийж өгсөн. Үүнийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хийсэн. “Азбаяр”-ынхаа өмнөөс маш их баярлаад байгаа шүү” гэж нэмж ярьжээ.


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар өмнө нь 2018 онд “Азхүү”-г өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардлыг санхүүжүүлж байсан билээ.

Сонирхуулахад, борцгор хотон нь олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон бол Монгол оронд “Устаж байгаа” ангилалд байдаг нэн ховор шувуу юм. Борцгор хотон манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууруудад тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууруудад цөөн тоогоор үржих болсон. Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн зүүн Азийн популяцийн үржлийн чухал нутаг юм. Борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид үнэлсэн байдаг ажээ.

Борцгор хотон эргэж ирсэн нь

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор борцгор хотон хамгааллын ажилд олон жилийн өмнөөс анхаарал хандуулан ажиллаж байна. 2009 оныг хүртэл 10-аад жил хотон өндөглөн зусахаа больсон нь малчидХар-Ус нуурын Цагаан голын бэлчээрийг чөлөөлдөггүй байсантай холбоотой юм. Иймд мэргэжлийн судлаачид бэлчээрийн судалгаа хийж Цагаан голын бэлчээрийн даац 3 дахин хэтэрснийг тогтоож, судалгааны үр дүнг малчдад ойлгуулах ажил хийсэн билээ. Үүний үр дүнд 3 сумын 3 багийн малчдаас бүрдсэн бэлчээр ашиглагчдын зөвлөл байгуулагдан жил бүрийн 4-р сарын 20-ноос 11-р сарын 20 хүртэл арлыг чөлөөлжэхэлснээр борцгор хотон өөрийн амьдардаг байсан нуурандаа эргэн ирэх таатай орчин бүрдсэн билээ. Энэ цагаас эхлэн Хар-Ус нуурын Цагаан голын арлуудад хотон тасралтгүй ирж өндөглөн зусдаг болсон нь хотонгийн гэр болсон арлыг тодорхой хугацаанд чөлөөлсөнтэй холбоотой. 2013 онд хийсэн тооллогоор Хар-Ус нуурт 62 бодгаль хотон тоологдсон. /доктор О.Мөнхтогтох/


Хошуугаар нь хурдан морины хусуур хийх зорилгоор хууль бусаар агнадаг. Сүүлийн2 жил дараалан хотон агнагдсан байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг юм. Дээр дурьдсан “Азхүү”, “Азбаяр” хоёр бол үүний тод жишээ юм. Иймд Ховд аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Ховдын бэлэгдэлт хотон шувуугаа хамгаалцгаая” аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн уяачид “хотонгийн хошуугаар хийсэн хусуур хэрэглэхгүй” гэсэн амлалтыг өгч бусдыг уриалсан бол байгууллагууд хуулийн сурталчилгаа бүхий 8 самбарыг байршуулж олон нийтийн анхаарлыг хандуулаад байна.

Н.БАТБАЯР

Онцлох нийтлэлүүд