Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
Спорт
2014.09.20 12:09

Азийн наадам эхэллээ

БНСУ-д зохион байгуулагдаж буй “Инчон 2014” Азийн наадамд өчигдөр Улаанбаатарын цагаар 19 цагт Асиад цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ. Азийн наадам 17 дахь удаагаа болж байгаа бол Монгол Улс 10 дахь удаагаа тамирчдаа илгээгээд байгаа нь энэ юм. Манай орны хувьд энэ удаагийн Азийн наадамд спортын 23 төрөлд 233 тамирчин оролцож байна. Энэ удаагийн Азийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ томилогдсон.

Уг наадамд Ази тивийн 45 орны 9535 тамирчин 36 спортын төрөлд 439 багц медалийн төлөө хурд, хүчээ сорих бөгөөд аравдугаар сарын 4-нд өндөрлөнө. Мөн Азийн Паралимпийн хоёр дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болох юм. Өмнө нь манай орон Азийн наадмаас 14 алт, 22 мөнгө, 64 хүрэл медаль хүртэж байсан билээ.

Энэ удаагийн Азийн наадмын гимнастикийн төрөлд М.Ариунбат, П.Отгонбат, Г.Эрдэнэ­болд, Э.Батмаа, Б.Соёлсайхан, Б.Ичинхорлоо нар өрсөлдөнө. Гимнастикийн тамирчдаас Сингапурын хүүхдийн олимпийн аварга Г.Эрдэнэболдод нэлээд итгэл хүлээлгэж буй бөгөөд өөрөө ч түүнийгээ ухамсарлаж яваа гэж байсан юм. Туялзуур сэлэмний төрөлд найман тамирчин оролцож байгаа бөгөөд эхний тулаанаа өнөөдөр хийхээр болжээ. Азийн наадмын таеквондогийн тэмцээнд эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх аж. Харин усанд сэлэлтийн төрөлд эрэгтэй дөрөв, эмэгтэй таван тамирчин өрсөлдөх юм байна. Тэдний усан замд өнөөдрөөс эхлэн гарах бөгөөд тэмцээнээ ирэх сарын гуравны өдөр өндөрлүүлэх аж. Бадминтоны тамирчид өнөөдрөөс талбайд гарах бол энэ төрлийн тэмцээн 29-нд өндөрлөх юм гэнэ. Монгол Улс анх удаа Азийн наадамд гольфийн баг тамирчдаа оролцуулж байгаа юм. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд өрсөлдөх бол тэмцээн 25-27-ны өдрүүдэд болно. Манай баг хэсгээсээ шалгарч чадвал 28-ны өдөр финалд өрсөлдөнө.

Ази тивийн аварга Т.Энхжаргалаар ахлуулсан дугуйн долоон тамирчин замд гарна. Дугуйн тэмцээн өнөөдөр эхэлж 29-нд дуусах юм. Мэдээж Т.Энхжаргал манай дугуйн тамирчдын гол найдлага байх нь гарцаагүй. Эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн боулингийн тамирчин Азийн наадамд оролцож байгаа бол М.Бадрах, Б.Оюунбат нараар ахлуулсан теннисний эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин Инчонд өрсөлдөх аж. Монголын Үндэсний олимпийн хорооны дэргэд байрлах бейсболын талбайдаа удтал бэлтгэлээ базаасан 13 бейсболч 20-24-ний өдрүүдэд урьдчилсан тоглолтдоо оролцох бол хагас шигшээ, финалын тоглолтууд 27-28-ны өдрүүдэд болох гэнэ.

Энэ удаагийн тивийн олим­под хамгийн хүчтэй бүрэл­дэхүүнтэй оролцож байгаа баг мэдээж жүдо бөхийн тамирчид байх юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд сар гаруйхны өмнө дэлхийн аварга болсон олон улсын хэмжээний мастер Ганбатын Болдбаатар барилдах бол Гран при, гранд слам тэмцээнүүдийн аварга Д.Төмөрхүлэг 66 кг-д, 73 кг-д Д.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар нар татамид гарна. Харин -100 кг-ын жинд олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тата­мид хүч үзнэ. +100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр барилдах юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 96 кг-д Б.Мөнгөнчимэг, -70 кг-ын жинд Наранжаргал, -78 кг-д Баттулгын Мөнхтуяа нар эх орноо төлөөлөн барилдахаар болоод байна. Эмэгтэй багийн хувьд дэлхийн аваргад оролцсон бүрэн бүрэлдэхүүнээрээ орж байгаа аж. Харин багийн барилдаанд гавьяат тамирчин М.Бундмаа эмэгтэйчүүдийнхээ багийн бүрэлдэхүүнд орж барилдах юм байна. 

Монголын буудлагын баг тамирчдын ахлаг­чаар тус холбооны ерөн­хий­лөгч Э.Мөнх-Очир, дасгал­жуулагчаар Л.Ундралбат, С.Адил­биш нар Инчонд очоод байна. Гавьяат тамир­чин, Хөдөлмөрийн баа­тар О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар эмэгтэйчүүдийн төрөлд цэцээ сорих бол Э.Даваахүү, Б.Сайннасан, А.Алтанхуяг нар эрэгтэйчүүдийн төрөлд оролцож байна. Тэдний тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 30-нд өндөрлөх юм. Б.Энхжин, Э.Тэлмэн нараар ахлуулсан софт теннисний тамирчид Инчонд очин бэлт­гэл­ээ базааж байгаа гэнэ.

Азийн спортын XVII наа­дамд оролцох сагсан бөмбөгийн эрэгтэй баг өнөөдөр Хонконгтой тоглох юм. Өмнө манай эрэгтэй баг 2012 оны Азийн оюутны сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин ширээний теннисний тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй гурван теннисчин оролцоно.

Харин манай ширэн бээлийтнүүд энэ удаагийн наадамд эрэгтэй 10, эмэг­тэй гурван боксчинтой орол­цож байна. Ширэн бээлийт­нүүдийн тэмцээн есдүгээр сарын 24-нөөс урьдчилсан шатны тоглолт эхэлж аравдугаар сарын 3-нд медальтнууд тодорно. Эрэгтэйчүүдийн 49 кг Г.Ган-Эрдэнэ, 52 кг Х.Энхдэлгэр, 56 кг-д Лондонгийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг Д.Отгонжаргал, 64 кг Б.Чинзориг, 69 кг Б.Түвшинбат, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр, 91 кг Д.Отгонбаяр, +91кг Б.Энхбаяр нар рингнээ гарна.

Азийн наадмын хүн­дийг өргөл­тийн тэмцээн ес­дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болох бөгөөд нийт 15 багц медалийн эзэд тодорно. Эмэгтэйчүүдийн 69 кг Б.Оргилсайхан, 94 кг А.Амартөгс, 105 кг Т.Төмөрбаатар нар оролцох бол эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Анхзаяа, О.Баярцэцэг, 58 кг А.Отгонжаргал, Б.Дэнсмаа, +75 Ц.Ариунжаргал нар өрсөлдөнө.

Монголын багийн ахлаг­чаар Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж оролцоно. Эрэгтэй­чүүдийн 57 кг-ын жинд Ази тивийн аваргын хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, 61 кг-д  Т.Түвшинтулга, 65 кг Азийн аваргын хүрэл медальт Б.Батмагнай, 74 кг-д Азийн спортын болон Ази тивийн аваргын хүрэл медальт Д.Гомбодорж, 86 кг Азийн спортын наадмын хүрэл медальт П.Өсөхбаатар, 96 кг-д Оюутны зуны универсиад наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээ­ний алт, хошой хүрэл медальт Д.Хүдэрбулга, 125 кг-д Азийн спортын наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, дөрвөн хүрэл медальт Ж.Чулуунбат нар дэвжээнд гарна. Сонго­мол барилдааны 59 кг-д өсвөрийн Ази тивийн аварга П.Эрдэнэбилэг оролцох аж.

Харин эмэгтэй багийн хувьд 48 кг-д тивийн аваргын мөнгөн медальт Э.Нарангэрэл, 55 кг С.Бямбацэрэн, 63 кг-д саяхан дэлхийн аваргын алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин Очирбатын Бурмаа нар оролцоно. Чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй аль аль баг нь өндөр амжилт үзүүлэх боломжтой юм. Ялангуяа эмэгтэй тамирчид илүү амжилт гаргах байх гэсэн таамаг хөвөрч байна.

Тэгвэл шинэ тутам хөгжиж буй триатлоны спортын төрөлд эрэгтэйчүүдэд Ч.Гансүх, Н.Тэмүүлэн, эмэгтэйчүүдэд Э.Сүрэнням, Т.Хүслэн нар оролцож байна. Харин үшү­гийн төрөлд эрэгтэй 56 кг-д Б.Мягмарсүрэн, 70 кг-д Т.Отгонзаяа, эмэгтэй тамирчдын бүрэлдэхүүнд 52 кг-д С.Амгаланжаргал, 60 кг-д А.Зууннаст нар тулалдана. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-нд эх орондоо анх удаа гандболын олон улсын тэмцээнийг хүлээн авч байсан манай орон Азийн наадамд 14 хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээжээ.

Э.ЭНХБОЛД

Онцлох нийтлэлүүд