Спорт
2014.06.05 04:06

Ази тивийн чөлөөтийнхөн Буянт-Ухаа цогцолборт өрсөлдөнө

Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн XVI, эмэгтэйчүүдийн XI, сонгомол барилдааны XV дахь удаагийн тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа энэ тэмцээн энэ сарын 8-ны өдөр дуусах юм. Тэмцээнд Монгол, Иран, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Узбекистан, Казахстан зэрэг 14 орны 200-гаад тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман жинд өрсөлдөнө. Мөн сонгомол бөхийн найман жинд тивийн аваргыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд манай улсаас:

Эрэгтэй:

50 кг Ц.Мандалсүрэн (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

55 кг З.Занабазар (Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн азийн аварга)

60 кг Б.Бат-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)

66 кг Г.Төрболд (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

74 кг Э.Мөнх-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт)

84 кг Б.Нямбаяр (Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт)

96 кг Н.Билгүүн (Залуучуудын улсын аварга)

120 кг Э.Мөнхбаатар (Залуучуудын улсын аварга)

Эмэгтэй:

44 кг Л.Баттогтох (Залуучуудын улсын аварга)

48 кг Г.Отгонжаргал (Өсвөрийн ААШТ мөнгөн медальт)

51 кг Б.Мөнхтуяа (Өсвөрийн ААШТ хүрэл медальт)

55 кг А.Батцэцэг (Өсвөрийн ДАШТ мөнгө, залуучуудын ААШТ-ий хүрэл медальт)

59 кг С.Цэрэнчимэд /Залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ хүрэл, өсвөрийн ААШТ хүрэл медальт)

63 кг Б.Нямгэрэл (Өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл, Азийн залуучууд болон өсвөрийн АШТ хүрэл медальт)

67 кг О.Оюунгэрэл (Залуучуудын улсын аварга)

72 кг П.Номин-Эрдэнэ (Өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт) нар оролцоно.

Онцлох нийтлэлүүд