Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Нийгэм
2015.01.20 09:01

Айлын охиныг жаргаана гэж авч суучихаад...

"Айлын охиныг жаргаана гэж авч суучихаад..." гэж хүмүүс ярьж, зарим эрчүүлийг ад үзнэ. Үнэндээ эр, эм хоёр харилцан бие биедээ хайртай болж, сайн дурын үндсэн дээр гэр бүл болдог. Гэр бүлээ батлуулахдаа хүртэл ингэж өргөдөл гаргадаг. Гэтэл яагаад айлын охиныг л жаргаах ёстой гэж. Эр хүн ч гэсэн тэр гэрлэлтээс аз жаргалыг мэдрэх ёстой. Гэр бүл болно гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийг алган дээрээ бөмбөрүүлж, халуун хүйтэнд зовоохгүй байхын нэр биш шүү. Бүхнийг эр хүний нуруун дээр үүрүүлдэг ийм нэг гажуудал гэмээр уламжлал явсаар бидний үед ирсэн. Гэр бүл гэдэг эхнэр, нөхөр гэсэн ижил тэнцүү эрх, үүрэг хүлээсэн хүмүүсийн хамтдаа байж, бүхнийг хамтран, нэгнээ түшихийн нэр.

Эр хүнийг байгалиасаа хатуу, чанга төрсөн, уул шиг нөмөртэй, холч ухаантай, уужуу бодолтой гэцгээдэг болохоор л эмзэг мэдрэмтгий, уян зөөлөн бүсгүйгээ хайрлаж халамжлах ёстой гэдэгт ихэнх хүн толгой дохин зөвшөөрдөг билээ. Ингэвч гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүнийг хайрлах, жаргаах ёстой гэдэг зарчмыг мартах учиргүй л дээ. Үүнийг мартсан болоод л "Айлын охиныг жаргаасангүй" гэж зэмлэдэг болов уу.

Д.ГАНСАРУУЛ

Онцлох нийтлэлүүд