Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ DNN.mn Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрчээ DNN.mn ​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ DNN.mn Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрчээ DNN.mn ​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2023.05.15 12:05

Аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүллээ DNN.mn

Нийтлэлч: Өдрийн сонин


"Арвайн үндэс” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Харин шөвгийн долоод улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Д.Амаржаргал, Б.Түвшинтөгс нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх тав, үзүүр бөх гурав, дөрөвт үлдсэн бөх тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

“Молига бүргэд” хэмээх улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит шагналыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн заан Б.Бадамдоржид арслангийн том хүү АБТА Б.Дагва, бага хүү, аймгийн арслан Б.Лхагвадорж нар гардуулсан бол “Уран барилдаан”-ы шагналыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн арслан Ч.Алтангэрэлд “Арвайн үндэс” компаний удирдлагууд гардуулав.

Сонирхуулахад, энэ сарын 20-нд 12:00 цагаас эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдаан, 21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан тус тус болно.