
2021.08.03 05:08
Аймгууд энэ сардаа багтаан 128 бөхийн барилдааныг зохион байгуулна
Нийтлэлч: Өдрийн сонинДэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас наадмыг нэг жилийн хугацаагаар хойшлуулаад байгаа. Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс задгай талбайд спортын уралдаан тэмцээн үзэгчгүйгээр зохиогдохоор болсон юм.
Иймд аймгуудын бөхийн холбоод орон нутгийнхаа Онцгой комиссоос зохих зөвшөөрөл авч, энэ сардаа багтаан 128 бөхийн барилдааныг зохион байгуулахыг Монголын Үндэсний бөхийн холбооноос аймгуудын бөхийн холбооны удирдлагуудад хүргүүлжээ.