Спорт
2014.08.05 01:08

Алдарт хөлбөмбөгчин Деко Монголд ирнэ

Гудамжны хөлбөмбөгийн "Tiger Street Football" тэмцээний хоёр дахь тоглолт манай улсад ирэх сарын 23-нд болно. Энэ үеэр Бразил, Португалын алдарт хөлбөмбөгчин Деку Монголд ирэх гэж байна.

Тэрээр 2003 оноос Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Европын аварга, Дэлхийн аваргад тус бүр хоёр удаа оролцсон юм. 2004 оны Европын аваргаас мөнгө, 2006 оны Дэлхийн аваргад хагас шигшээд шалгарч байсан юм.

Мөн "Порту", "Барселона", "Челси" зэрэг дэлхийн томоохон клубуудын хагас хамгаалагч байхдаа "Аваргуудын лиг"-т хоёр удаа түрүүлжээ.


Онцлох нийтлэлүүд