Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ёс зүйн зөрчил гаргасан 4 багш, ажилтныг чөлөөлжээ "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр ч захиалж унших боломжтой ЖДҮ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно Ө.Бямбадорж: Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь ​А.Ариунзаяа: Нэг, хоёр хоногийн өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан бол энэ сарын 25-нд олгогдоно НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Сионийн мэргэдийн протокол" Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны жагсаалт ​"Stalwart Esport" PUBG Mobile-н дэлхийн аваргын эхний өдөр дөрөвдүгээр байрт жагслаа ЭМЯ: Ковидын 2656 тохиолдол бүртгэгдэв "Qpay" ашиглан цахим "Өдрийн сонин"-ыг унших боломжтой боллоо Ёс зүйн зөрчил гаргасан 4 багш, ажилтныг чөлөөлжээ "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр ч захиалж унших боломжтой ЖДҮ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно Ө.Бямбадорж: Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь ​А.Ариунзаяа: Нэг, хоёр хоногийн өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан бол энэ сарын 25-нд олгогдоно НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Сионийн мэргэдийн протокол" Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны жагсаалт ​"Stalwart Esport" PUBG Mobile-н дэлхийн аваргын эхний өдөр дөрөвдүгээр байрт жагслаа ЭМЯ: Ковидын 2656 тохиолдол бүртгэгдэв "Qpay" ашиглан цахим "Өдрийн сонин"-ыг унших боломжтой боллоо
Соёл урлаг
2014.05.07 11:05

Алтайн ятгыг дуурьсгах ёслол болно

Монгол нутгаас олсон нэн эртний Алтайн ятгыг дуурьсгах их ёслолыг хийхээр болжээ.  2008 онд Ховд аймгийн Манхан сумаас VII зууны Түрэгийн үед  нүүдэлчдийн хэрэглэж байсан  ятга хөгжмийг археологчид илрүүлсэн байдаг.

Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд нэн эртний цорын ганц ятгын олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман онцолсон удаатай. Тэгвэл Алтайн ятгыг өнөөдөр хэрэглээний түвшинд тоглох боломжтой болжээ. Нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтайн ятгын хөг хөглөгөө, тоглох арга барилыг судалгааг явуулж, нэлээд үр дүнд хүрсэн байна. Үүний үндсэн дээр эл хөгжмийн аялгуу эгшгийг олон нийтэд анх удаа танилцуулж сонсгох “Алтайн ятгыг дуурьсгах их ёслол”-ыг энэ сарын 16-нд АСА циркт зохион байгуулахаар болжээ. Ёслолын ажиллагаанд удирдаач Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Бүх цэргийн эрдмийн дуу бүжгийн чуулгын найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид тэргүүтэй 100 гаруй уран бүтээлчид оролцох аж.

Э.Номин

Онцлох нийтлэлүүд