Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Автотээврийн Үндэсний Төвийн зарим салбарын ажиллах хуваарьт өөрчлөлт оржээ DNN.mn Иранд болж буй жагсаалын улмаас 83 хүн амь үрэгджээ DNN.mn БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 1 хоногийн дотор PCR шинжилгээ өгөх журмыг цуцаллаа DNN.mn ЦУОШГ: Аравдугаар сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn Арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах асуудлаар ярилцав DNN.mn Зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ DNN.mn Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй DNN.mn ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана DNN.mn Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулахаар болжээ DNN.mn Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна DNN.mn Автотээврийн Үндэсний Төвийн зарим салбарын ажиллах хуваарьт өөрчлөлт оржээ DNN.mn Иранд болж буй жагсаалын улмаас 83 хүн амь үрэгджээ DNN.mn БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 1 хоногийн дотор PCR шинжилгээ өгөх журмыг цуцаллаа DNN.mn ЦУОШГ: Аравдугаар сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn Арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах асуудлаар ярилцав DNN.mn Зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ DNN.mn Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй DNN.mn ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана DNN.mn Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулахаар болжээ DNN.mn Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна DNN.mn
Цаг үе
2022.09.23 09:09

Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт: “Баавгай дагаад байна” гэж хэлээд холбоо тасарсан иргэнийг аймгийн төвөөс олсон DNN.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр болон Алтанбулаг сумын зааг Тарвагатай багийн нутаг Хадай гэх газарт намаржиж буй айлын туслах малчин есдүгээр сарын 12-ны 13:00 цагийн үед сураггүй болсон тухай дуудлага сумын Онцгой байдлын газарт иржээ. Улмаар цагдаа, онцгой байдлын алба хаагчид, нутгийн малчид, ар гэрийнхэн нь хамтран эрэн хайх ажиллагааг долоо хоногийн хугацаанд явуулсан ч олоогүй байна. Тэгвэл тухайн иргэн болох 38 настай М-ийг Сэлэнгэ аймгийн төвөөс олжээ. Түүний тухайд хариулж явсан ямаа нь мод руу ороход дагаж орсон байдаг. Улмаар богино долгионы станцаар “Ойрхон баавгай дагаад байна” гэж хэлээд холбоо тасарсан байна.

Хэргийн талаар Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогтоос тодрууллаа.

-Алтанбулаг сумын нутаг Хадай гэх газраас туслах малчин сураггүй алга болсон талаарх мэдээлэл гарсан. Та бүхэн олсон гэв үү?

-Тийм ээ. Сураггүй алга болсон талаарх мэдээллийг есдүгээр сарын 12-ны өдөр хүлээж авсан. Эхний ээлжинд малчид болон хадланд гарч байсан иргэд хамтарч хайсан юм билээ. Улмаар цаг агаар муудаж хайх ажиллагааг зогсоосон. Ингээд Онцгой байдлын алба хаагчид болон цагдаа нарын хамтарсан баг эрэн хайх ажиллагааг явуулж энэ сарын 19-ний өдөр эсэн мэнд олдсон.

-Сураггүй алга болсон иргэнийг баавгай дагаад байсан гэх мэдээлэл байна лээ.

-Ойрхон дагасан эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч гэрийн эзэндээ богино долгионы станцаар баавгай дагаж байгаа талаар хэлсэн байна лээ. Ингээд л холбоо тасарсан.

-Тухайн иргэнийг та бүхэн хаанаас олов. Долоо хоногийн хугацаанд хайсан юм байна шүү дээ. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна уу?

-Сэлэнгэ аймгийн төвөөс олсон. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна лээ. Ер нь худлаа ярьж дуудлага өгсөн гэж ойлгосон. Намрын их ажлын үеэр ийм нөхцөл байдал үүсгэж хүмүүст төвөг удсанд нь харамсаж байгаа. “Баавгай дагаад байна” гэж хэлээд л аймгийн төв рүү явчихсан юм шиг байна лээ. Тэгэхэд л бид хүн хүч зараад хайгаад байдаг. Ийм байж таарахгүй биз дээ. Холбогдох байгууллага нь хариуцлага тооцох байх.

-Өнгөрсөн жилүүдэд баавгай суурин газар луу орж ирэх тохиолдол нэг бус удаа гарсан. Тэр дундаа танайхтай хил залгадаг Хүдэр сумын нутагт. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жилийн тухайд тийм нөхцөл байдал ажиглагдаагүй. Тайван байна.

Онцлох нийтлэлүүд