Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Канад улсын SEMEX компанийн төлөөлөлтэй цахимаар уулзав Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Канад улсын SEMEX компанийн төлөөлөлтэй цахимаар уулзав Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа
Онцлох нийтлэл
2014.09.30 09:09

Алтан үе

Үе үеийнхэн өөрсдийгөө л гэцгээх нь хүний л араншин юм даа. Буруу ч юу байхав.

Урлаг, соёл, шинжлэх ухаан, спортынхон, зохиолч сэтгүүлчид дор бүрнээ л “би баатар" болох гэж ханьсахын эрхэнд “Одооны энэ хүүхдүүдийн байгаа царайг ...Тэгэхэд бид залуудаа... “гэцгээн өмнөх ба хойдох үеүдийг доош хийн өөрсдийн таньдаг хэдээ алт мөнгөөр харамгүй хучиж ярьцгаадаг.Одоо хийж бүтээхээсээ илүү амны фигур нь хөгжчихсөн үе үеийн алтан шонхорууд хүзүүгээ маажуулж буй тугал аятай тун таатай харилцан биесээ магтацгаагаад л. Дал наяад оныхны урлаг спортын манай төлөөлөгчид ид сайн байсан байлгүй яахав. Хэрэв улс төр, нийгмийн хөгжил дэвшил өнөөдөр өдий зэрэгтэй сайн сайхан болох өнгөндөө ороод ирж байгаа бол, одоогийн өндөрлөгөөс эргээд харах дээрээ тулсан бол тэр гавьяаны хамаг гол нурууг хэдий хавьцаа нугаллаа байз хэмээн хорхойг нь хөдөлгөж өдөх төдийд бүгд өөрсдийгөө “Бид Алтан үеийнхэн" гээд орилолдоод босч ирэх гээд байна.

Гадуур үйл явдал ид буцалж, хямрал, хямдрал юм юм л өрнөөстэй. Хэдийбээр уйлаан дуулиантайхан аж төрцгөөж, болж бүтэж байгаа юм байхгүй мэт шуугилдаж байгаа ч манай амьдрал алсуураа түүхийн маш сонирхолтой үе дээрээ, халуухан, үнэхээр сайхан байна өө. Түүчээлэгсдээс хөгжихийг хүссэн хэнд боловч уйдах зав алга. Ерөнхийдөө нийгмийн их олон салбар дээр зэрэг зэрэг тоглолт өрнөж, залуу үеийнхнээс цөөнгүй хэсэг нь ямар мундаг хийморь цог золбоотой болчихоо вэ? Энд хоёрхон сэдэв дээр тогтож эргэж анзаарах гэсэн юм. Цаана нь ярайх бусад олон жишээ, ололт амжилтуудыг нэг амьсгаагаар багтаах боломж байх биш түр орхихоос өөр аргагүй.

Дөрвөн жил тутамд болдог уламжлалт Азийн спортын олимп өнөө жил Инчонд нээлтээ хийгээд дундаа орж байна. Ирж буй эрин Азийн зуун ч болж байгаа юм байгаа. Инчон-ХҮII Азийн наадамд шар тивийнхэн бүгд цугларч медалийн төлөөх тэмцэл урьд өмнөхөөсөө ч ширүүхэн болоод байх шиг. Бүгд сайн биш гэж гоочилдоггүй юмаа гэхэд муу тамирчин, жуулчин турист хэмжээний сонирхогч лав алга. Өмнө нь явагдаж байсан Азийн наадам бүрийг манай төр засаг өндөр ач холбогдол өгөн хамаг шилдэг тамирчдаа илгээн сайн ч бэлдсээр ирсэн уламжлалтай. Манай бөхчүүд, боксчид ганзага хоосонгүй ирцгээж гавьяа шагналаа хүртэцгээж байсаан. Дээд тал нь нэг удаагийн тоглолтоос хоёр ч дараалан аварга төрж байсан тохиолдол өмнө нь Бангкок, Делигийн зуны наадмаас хүртэж байсан байх шүү. За тэгээд бусад медальд хүрсэн, шагналт байранд орсон тамирчдын хувьд гэхэд манай сэтгүүлчид, дасгалжуулагч нар магтах үгээ олж ядан “Алтны энтэй мөнгө, Медалийг шүүрэн алдаад луйвардуулчихлаа...Ердөө ганцхан минут тэссэн бол ч...Нас залуу аргагүй туршлага дутчихлаа дахиад олон тэмцээнд явуулмаар юм байна..." гэцгээн гаслаж гангинацгаан ирцгээдэгсэн. Тэгсэн одоо юу вэ. Наадам аль хэдийнэ дундаа орж байхад Монголчууд багаараа Азийн 45 орноос багийн дүнгээр эхний гуравт, дөрөвт явна гэсэн зүүдэнд оромгүй бахдам мэдээ ирсээр л. Байсгээд л Инчоны бүүдгэр тэнгэр дор Монгол төрийн сүлд дуулал цангинан, алтан соёмбот далбаагаа намируулан ёстой нэг цээжлүүлж өгч байна аа. Давын өмнө дөрвийн дөрвөн аварга төрж айдаггүйгээ авдарлаад авчихсан, өшөө цаана нь горьдох найдах төрөл зай дуусах яагаа ч үгүй явна. Хэзээ ч бүтэхээргүй мэт санагддаг байсан багийн спорт гэх сагсан бөмбөгчид маань өрсөлдөгчөө ялимгүй алдах л юм бол нам цохьчих гээд үнэн тэвдүүлж байна. Тэд бүр шувтаргын шигшээ тоглолтод тунаад үлдчихсэн тивдээ эхний тавд эрэмблэгддэг муу биш багийг уйлуулчихаад яваа гээч.

Шинэ үеийнхний энэ их тэсрэлт дэлбэрэлт 2008 оны Бээжингийн олимпоос хойш шал өөр эрэмбэ түвшинд гараад ирчихсэн юм. Өнгөрөгч хэдхэн жилийн дотор улс орны хөгжлийн хурд хоёр оронтой тооноос дээш бичигдэн зам харгуй тавигдан, өндөр өндөр орд харш сүндэрлэн, үндэсний хөрөнгөтнүүд төрөн гарч, олимп дэлхийн аваргууд шил шилээ даран төрцгөөх боллоо. Юуны чинь өнөө дадлага туршлага дутлаа барилаа вэ? 17-той хүү боксоор дэлхийд үзүүрлэж, өчигдөрхөн Хэнтий аймгаас ирсэн 19-тэй охин дэлхийн аварга бөх болж нутгийн ах цагийг эзэлсэн их аварга Бат-Эрдэнээсээ илүү алдар гавьяа байгуулаад амжчихлаа. Сонирхогчдын сумо, самбо бөхөөр тив дэлхийн аварга хичнээн боллоо ч энэ төрөл зай нь олимп, Азийн тоглолтын хөтөлбөрт байдаггүй юм байна л даа. Хууччуул дошин дээрээ л данагар байсан болохоос олимпийн дэвжээнд өнөөдрийнх шиг монгол тамирчдаас тэгтлээ айж болгоомжилж байсан нь юу л бол. Чөлөөт бөхөөр дэлхийд хоёр дараалаад түрүүлчихсэн З.Ойдов гуай бол одоо ч үнэ цэн нь буураагүй үнэхээр гайхамшигтай тамирчин байж. Даанч олимпийн аварга болж чадаагүй аз л дутсан. Ж.Мөнхбат аварга бас их ховор төрсөн хүн. Тэрээр ид үедээ гадаад дотоодын том уралдаан тэмцээнд оролцохдоо бэртэл гэмтэл багатай л бол бараг ялагддаггүй хийморь золбоотой эр байж билээ. Хэзээний л ажил албанаас бултаж, дасгал бэлтгэлээ хийж явна гэчихээд хөдөө нутагтаа оччихсон тарвага айраг цагаа эргүүлээд, дээлээ гандтал тэнэж явдагсан.

1990-ээд он хүртэлх хугацаанд манай улсын бүх албан байгууллага, сургууль соёлын газар болгон өөрийн гэсэн хамтлаг баг бүхий алдар цуут тамирчдаар хахаж байв. Цагийг эзэлсэн теннисчин, сагсчин, бөхчин, гар бөмбөг цана гээд л байхгүй төрөл гэж байхгүй. Бүгд одод. Харин нутаг ус, аймаг сум болж талцахыг тас хорьж байсан.

Тэр үеийн манай сүрхий тамирчид гадагшаа явж тив дэлхий, олон улсын тэмцээнд чадлынхаа хэрээр л оролцдог байв. Шулуухан хэлэхэд дээр нэр дурдсан хоёр бөхөөс бусад нь том багагүй цөмөөрөө гадаад өрсөлдөгч нараасаа айдаг, хөнгөн сугалаа таараасай хэмээн дотроо залбирцгаадаг. Муусайн коммунистууд гээд ад үздэг байсан юм уу хаашаа юм.

Америк Европынхонтой таараа л бол шалчийгаад орхидогсон. Бүхий л түүхэндээ хоёрхон бөх л дэлхийн аварга болоод гуч дөчин жилийн турш яаж ч үзээд ганц ч тамирчин олимп, дэлхийн аварга болж чадаагүй юмдаг. Бүр цөмөөрөө бүх л спортын төрөлд хэдэн үеэрээ шүү. Сүүлд нь тэгээд алтны дайтай мөнгө аваад гэж мянга яриад яахав дээ. Тэгвэл өнөөдөр медальтнуудыг нь орхиод зөвхөн олимп дэлхийн аваргуудыг жүдо, чөлөөт, бокс, байт харваа энэ хэдээс тоочиход арав гараад явчихаж байна. Спортын “Алтан үеийнхэн" гэж байдаг бол одоохондоо энэ 2010-аад оныхныг дуртай ч дургүй ч хэлэхээс өөр хэнийг хэлэх юм. Манай одоо ид яваа залуучуудын аль нь ч ялгаагүй гадаадынхнаас ялгарахгүй биеийн хөгжил сайтай, хувцас техник хэрэгсэл нь орчин үеийнх, үзэл сурталд баригдахгүй, азтай сул сугалаанаас бид биш тэд айж түгшдэг, мэргэжлийн дээд түвшинд алдаа мадаггүй өрсөлдөн баараггүй ялж ёндоотой байж чадаж байна. Тэмцээн дуусав уу үгүй юу дээр үеийн тамирчид шиг савхин куртк, тарваган малгайны наймаа хийгээд чичрээд гүйгээд явчихдаггүй, ар гэртээ бөөн захиас өмд гутал, бохь чирцгээн нам засгаасаа хоол байр нэхэцгээн медаль шүүрэн алдлаа гэсэн арчаагүй юм ярьж явдгаа больчихоод байна.

Өөр миний мэдэх бас нэг “Алтан үе"-ийн төлөөлөгчид байна. Энэ бол 1990-ээд онд монголчуудыг анх ардчилалд хөтлөн аваачихад түүхэн үүрэг гүйцэтгэсэн тэр үеийн хэдхэн тооны сэтгүүлч нийтлэлч нар юм. Тэгэхлээр Сэтгүүл зүй дэх алтан үе бол социалист нийгмийн үеийнх ч биш, өнөөдрийн эрх чөлөөндөө бялуурсан 2000 оныхон ч биш.

Монголын төр нийгэм улс төрийг үндсээр нь өөрчилж болох тухай үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний сэдэвтэй санаа оноонуудыг хэдэн нөхөр цаасан дээр бичээд ард түмэнд дуулгаснаар янз бүрийн боловсрол, хүсэл бодолтнууд нэгийг ухаарч хоёрыг санаж өөрсдийгөө өөрчилж эхэлсэн юм. Мөн л шулуухан хэлэхэд Баабар, Цэнддоо, Мягмарсүрэн, Цогтсайхан Батбаяр агсан гээд дөрөв тавхан гойд авьяастай бичигч нар хэнээс ч үл айн, хожим ашиг тооцоо бодолгүйгээр энэ үйлсэд бие сэтгэлээ зориулсан билээ. Тэд өөрсдөө эхлээд нам байгуулан, эрх чөлөөний хөдөлгөөн үүсгэн, гудамжинд тэмцэл хийн хувьсгалыг эргэлт буцалтгүй болгож үр дүнд хүргэсэн нь басчиг зүгээр хошуу нэмэрлээд сууж байгаагүй юм. Тэр үеийн сэтгүүлч бичигч нараас цөөнгүй нь хожим сэтгүүл зүйгээ орхин улс төр рүү орцгоон төр нийгмийн зүтгэлтэн болоод төрөл арилжаад явчихсан. Харин өнөөдрийн орчин цагийн сэтгүүлч залуусын хувьд мэдээллийн хэрэгслээр дагнаж дамжвал албан тушаал, алдар нэрэнд хүрэх зам илүү дөт гэж тооцоолж байна. Тийм ч байж магадгүй. Сэтгүүл зүйд шинэ үеийнхэн ихээр түрэн орж ирэх болцгоолоо, тэдний цаг үе ирж байна гэж ил тод зарлах ч болж. Өөр амбиц, цаанаа том төлөвлөгөө зорилго, зорилтоор янз бүрийн юм бичиж олны анхаарлын төвд орж, улмаар төд удалгүй янз бүрийн сонгуульд нэрээ дэвшүүлэх санаа агуулсан бол тэд цэвэр сэтгүүлзүйнхэн биш юм. Өнөөдөр цэвэр сэтгүүл зүй, нийтлэлээр маш цөөхөн хэсэг нь дагнаж, өөр гоё ажил төрөл албан тушаалд очих момент тохиолдсон ч бичиг номын ажилдаа үнэн дуртай түүгээрээ хоолоо олж идэн болоод л яваа билээ. Харин ихэнх нь жаахан олонд танигдмагцаа “Би дарга болъё" гээд гараа өргөөд гүйчихэж байна. Нийтэд шууд харагдахаар ажил төрөл хийж танигдаж өгөхгүй цаг алдаж байхаар зурагтын эфирийн өмнө танилцаад өгвөл амжилтанд хүрэх зам түргэсэх нь ойлгомжтой байх л даа. Ямартай ч цаашид бөх, дуучин, урлагийнхан болсноос илүү оноо олдоно гэсэн тооцоог улс төрчид зөвлөж өгдөг аж.

1990-2000 онуудад зах зээлийн ороо бусгаа ид нүүрлэн аж ахуйнууд дампуурч дэлхийд таг мартагдаж байх үед зөвхөн сэтгүүлзүй л шударгаар ажиллаж ирээдүйн гарцыг заан урам өгч байсан юм. Тэр үе бол сэтгүүлзүй дэхь ганцхан алтан үе л юм байж. Дээр үеийн нам засгийн ухуулагч, одоогийн сурвалжлагч нар яах вэ хэзээ ч байж л байсан байсаар ч байх биз. Дараа нь улс орон хөгжиж хүчирхэг болох хэрээр 2008 оноос эхлэн өнөөдрийн энэ өндөрлөг хүртэлх манай эх оронд яруу алдарт тамирчдын алтан үе ноёрхолоо тогтоогоод байна. Энэ үе бол бас л сайхан үе юм даа. Хоорондоо шал өөр төрөл чиглэлтэй ч эх орондоо гийгүүлэх гавьяа байгуулсан 90 оны ардчилсан сэтгүүлч, 2010 оны алдар суут тамирчин энэ хоёр үеийнхнийг өнөөдөртөө хэн ч үгүйсгэж дөнгөхгүй, илүүрхэж чадахгүй байна. Ирээдүйд сэтгүүлзүйн Нобелийн шагналтан, спорт дахь хөлбөмбөгийн дэлхийн аварга төрж олимп эх оронд зохиогдох хүртэл нэлээн ч зай байна даа.

Онцлох нийтлэлүүд